...
...

Гар утас тархины хорт хавдар үүсгэдэг үү

Гар утас хэрэглэхэд тархины хорт хавдар үүсгэдэг гэсэн мэдээ нь худал цуурхал хэмээн Японы нэгэн судалгааны хэсэг баталсан байна. Тэд гар утасны цацраг туяа нь хүний биед ямар нэгэн хор хөнөөл учруулдаггүйг олон жилийн судалгааны үндсэн дээр баталсан аж.

Токиогын "Women's Medical University''-ын (Эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн их сургууль) эрдэмтэд тархины хорт хавдартай 322 хүнийг ямар нэгэн өвчингүй 683 хүнтэй харьцуулан судалгаа хийсэн байна. Судалгаанд оролцсон бүх хүн гар утас ашигладаг ба урьд нь хорт хавдраар өвчилж байгаагүй аж.

Судалгааны үеэр олон төрлийн гар утас ашиглаж, цацраг туяа тархины яг аль хэсэгт илүү нөлөөлдгийг шинжилсэн гэнэ.

Уг туршилтыг удирдсан эрдэмтэн Наохито Ямагучи "Бид туршилтаараа тархины хорт хавдарт гар утас нөлөөлдөггүй ба хорт хавдар үүсгэдэггүй болохыг тогтоосон" хэмээн хэлжээ.

Гар утас 1980-аад онд бий болжээ. Гэтэл үүтэй зэрэгцэн тархины хорт хавдрын өвчлөлийн тоо огцом нэмэгдсэн нь гар утас тархины хорт хавдар үүсгэдэг гэсэн хардлага төрүүлжээ. Туршилтанд 10 жил гар утас хэрэглэсэн нийт 420 мянган хэрэглэгч хамрагдсан аж.

Бэлтгэсэн: Ө.Уранзаяа

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (1)
  • Манайд бол хорт биш хоргүй хавдар үүсгэж байгаа юм Бид ихэвчлэн 1. Хятадын дуураймал гар утас хэрэглэж байна батерейг хортой материалаар хийдэг 2. гар утасаараа оролдохдоо хэвтэж байна. Үүнээс шалтгаалж дунд сургуулийн хүүхэдэд нүдэнд хавдар илэрч байна

Онцлох мэдээ