Монголын сор болсон, хүчирхэг бүсгүйчүүдээр өнгө төрхөө илэрхийлдэг DYRBERG/KERN брэнд шинэ дүр төрхийн эрэлд гарчээ. Өмнө нь нэвтрүүлэгч С.Чимгээ, Цензургүй яриа нэвтрүүлгийн хөтлөгч Л.Мөнхбаясгалан, УИХ-ын гишүүн асан, Зориг сангийн тэргүүн С.Оюун, Ардын жүжигчин Н.Сувд нар дүр төрхөндөө томоохон тэсрэлт хийж, ажил хэрэгч даруухан төрхний цаана юу нуугдаж байдгийг харуулан, алмайруулж орхисон билээ. Амжилттай яваа эдгээр бүсгүйчүүдийн дайчин шаламгай, бусдыг байлдан дагуулагч, үлгэр жишээч шинж чанарыг улам тодотгож харуулсан нь цахим ертөнцөд шуугиан тариад амжсан. DYRBERG/KERN-ний маш донжтой зохицол Монгол бүсгүйчүүдийн дуртай сонголт болоод зогсохгүй дараагийн удаа хэнийг өөрчлөх бол гэдэг хүлээлттэй байдаг болжээ.
Түүнчлэн “Супер рубин” ХХК-ийнхан нийгэм рүү чиглэсэн үр өгөөжтэй арга хэмжээгээрээ бусдаасаа ялгарсаар ирсэн. Тэдний Маркетингийн шинэлэг санаа, хэрэглэгчдийн дунд зохион байгуулдаг сонирхолтой арга хэмжээнүүдээс дурьдвал 2016 онд Монголд анх удаа “Semi nude” буюу хагас нүцгэн шоуг хийж, хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдэд итгэл өгч, тэдний дуу хоолой болж чадсан юм. Мөн 2017 оны нүүр царай С.Оюун, “Суперрубин” ХХК-ны захирал Э.Халиун нарын санаачлагаар дауны синдром өвчиндөө шаналж буй А.Саранцацралт охины хагалгааны зардалд зориулсан хандивын худалдааг амжилттай зохион байгуулж, ирсэн зочдын DYRBERG/KERN брэндийн бүтээгдэхүүний худалдан авалтын орлогоос охины эмчилгээний зардалд хандивласан зэрэг олон ажлыг энд нэрлэж болно. Байнга хувьсаж, шинэ өнгө төрхтэй, өвөрмөц байхыг эрхэмлэдэг DYRBERG/KERN брэндийн дараагийн нүүр царайгаараа хэнийг сонгох нь олны анхаарлын төвд байна.




Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Shan busguichuud ulam l oor ongo torhoor garchee