“Оддын эрэлд-2” тэмцээний тэргүүн байрын шагналт, “Л.Балхжавын дууг хэн сайн дуулах вэ” уралдааны шилдэг 15-н оролцогчдын нэг дуучин Л.Насанбуянг хаана л уралдаан тэмцээн болж байна, тэнд нь тэргүүн эгнээнд явдаг гэдгээр нь хүмүүс андахгүй.
Рок попын ертөнцөд хөл тавьсан даруйдаа МУГЖ Б.Сарантуяад сүү, хадаг тавьж багшаа болгож авсан ч, өөрийн хүч хөдөлмөрөөрөө өдий зэрэгтэй яваа гэдэгтээ хэн ч маргахгүй. Хоолойн цар хүрээгээрээ урлагийнхан дундаа хамгийн "чадварлаг" нэгэн хэмээн үнэлэгддэг тэрээр Улсын филармонийн гоцлол дуучнаар ажиллаад хэдэн жилийг үдэж байгаа ч өөрийгөө дахин сорихоор шийджээ. Тэрээр “The Voice of Mongolia” шоу нэвтрүүлэгт оролцож, өөрийгөө дахин өөр өнцгөөс харуулаад авна лээ.
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250