...
...

"The Voice" шоу шуугиулж чадаж байгааг илтгэх оролцогчид /бичлэг/

 Голланд улсаас гаралтай "The Voice" шоу нь анх 2010 онд зохиогдож одоогоор дэлхийн  60 гаруй оронд хийгдээд байгаа юм байна. Манайдаа шоу нэвтрүүлгийг төгс хийж чаддаг гэдгээрээ зартай “Монгол  телевиз”-ийн уран бүтээлчид тус шоуг албан ёсны эрхтэйгээр эх орондоо зохион байгуулах болсноо зарлаад чамгүй хугацааг үдэж буй. Тэгвэл удаан хүлээгдсэн тус шоу өчигдөр буюу 1 сарын 21-ны ням гаригт эхлэж, тэр хэмжэээгээрээ үзэгчдээсээ өндөр үнэлгээ аваад байна. 

 “The Voice of Mongolia” шоуны шүүгчээр УГЗ С.Ононбат, МУГЖ Д.Отгонбаяр, Монгол Улсын Төрийн соёрхолт, дуучин Д.Болд, “Киви” хамтлагийн дуучин Д.Уламбаяр нар ажиллаж байгаа билээ. 

Breakingnews.mn

Д.Аялгуу

 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (6)

Онцлох мэдээ