...
...

"Маск"-ынхан үзэгчдэдээ бяцхан гомдсон уу...

Монголын хошин урлагийн "Маск" продакшны уран бүтээлчид өөрсдийн гэсэн өнгө төрх бүхий тайз, дэлгэцийн бүтээлүүд толилуулдаг учраас үзэгчдийн сэтгэлд ихээхэн таалагддаг билээ. Шинэ жилийн өмнөхөн тэдний бүтээсэн "Баярлалаа Ээж ээ" киног Юнивижний видео сангаас төлбөр төлөн гэр бүлээрээ үзэхэд бидэнд л лав ихэд таалагдсан. 

Уг дэлгэцийн бүтээлээрээ "Маск" продакшныхан манай олон гэр бүлд тохиолддог нийтлэг дүр зураглалыг дүрсэлсэн нь үзэгчдэд ихээхэн танил санагдсан байх. Үнэхээр ч, хаа сайгүй л гайгүйхэн яваа ганц нэгийгээ тал талаас нь зулгааж мэрэх үзэгдэл ажиглагдсаар байдаг гэхэд хилсдэхгүй. 

Тэгвэл "Маск"-ынхан бяцхан гомдол тээсэн постыг өөрсдийн олон нийтийн сүлжээ хуудсандаа нийтэлсэн байна:

"Монголын хошин урлагийн "Маск" продакшны хамт олон бид Шинэ оны баяраар үзэгч олондоо бэлэг барихаар 11-р сарын эхнээс "Баярлалаа Ээжээ" дэлгэцийн уран бүтээлээ хийх гэж хорин хэд хоног нойр, амралтгүйгээр өдөр шөнийг умартан ажиллаж, оны сүүлээр уран бүтээлээ үзэгч та бүхэндээ IPTV-р цацаж бэлэг барьсан билээ.

Цацагдсан даруйдаа олон эерэг сэтгэгдлүүдийг үзэгч олноосоо авч урмын үг тасралтгүй сонсож байсан ч , хэсэг бүлэг хүмүүс ( өөрсдөө юу ч хийж бүтээгээгүй байж шүүмж хэлж, компьютерийн араас бусдыг муулж сэтгэлээ баясгагч хүмүүс байдаг даа ) бидний уран бүтээлийг муулж, амныхаа зоргоор бичиж, "баярын өдөр үнэтэй контент бэлдлээ", "шуналын туламнууд " "Хошин шогийн п**данууд" гэх мэтээр хэлж бид бүхнийг гайхашруулж нууцхан гомдол төрүүлсэн .

За энэ ч бол угаасаа манайхны хэсэг бүлэг нөхдүүдийн зан. Тэр ч бүү хэл, Live хийн олон нийтэд цацаж, оюуны өмчийн хуулийг бүдүүлгээр зөрчиж бидний хөдөлмөрийг уландаа гишгэлэн дээрээс нь доромжилж байгаа нь хэнд таалагдах билээ.

Тэдгээр хүмүүсийг унтаж байхад бид ажиллаж л байсан, хэн нэгнийг муулж байхад, ажиллаж л байсан, бусдын уран бүтээлийг доромжилж байхад бид бүхэн бас ажиллаж л байсан. Иймд бид та бүхнийг 5500-р үзүүлэх гээд чичрээд байгаадаа биш өөрсдийн хөдөлмөр хөлс шингэсэн уран бүтээлийг үнэлсэн хэрэг.

Харин үнэгүй үзэхийн хувьд бид жилд 3-4н уран бүтээлээ та бүхэнд бэлэг гээд өөрсдийн Page хуудсаараа дамжуулан цацдаг гэдгийг бүгд мэдэж байгаа. Ганц баярын өдрөөр гэр бүлээрээ төлбөртэй контент аваад үзэх ухамсар болон сэтгэл байхгүй бол бусдын уран бүтээлийг муулж , олонд тарааж байхын оронд монголын 50 гаруй суваг тв байгаа шүү дээ. Тэрийг үзэж яагаад болохгүй гэж. Бүх зүйлийг буруугаар харж байнга бухимдалтай байхаас ядардаггүй гэж үү... Мэдээж бид бүхнийг дэмжиж байгаа дийлэнх олон үзэгчид байсан нь бид бүхэнд улам урам зориг өгч байгаа билээ. Удахгүй бидний шинэ контент таны гэрт дахин инээд наргиан халуун дулаан уур амьсгалыг бэлэглэх болно. Маск продакшн бид бүхэн та бүхэндээ уран бүтээлээ хүргээд 12 жилийн нүүрийг үзжээ. Цаг үргэлж биднийг дэмжиж байдаг үнэнч фэнүүд, үглэн шүүмжлэгчид, үзэн ядагчид та бүхэндээ шинэ оны мэндийг хүргэе!!!  Оюуны өмчийг дээдэлцгээе!"  гэжээ. 

Д.Мөрөн

Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (17)
  • Максынхан арай л өөрөөр сэтгэж, өөр тоглолт үзүүлдэг шүү.Баярлалаа

  • ЗАА БОЛЬЖ ҮЗ !!!!! ЖИЛД ӨЧНӨӨН УДАА ТОГЛОЛТ ХИЙЖ ХЭДЭН САЯАР НЬ ОЛДОГ БАЙЖ БАЯРААР АРД ТҮМЭНДЭЭ ГАНЦ ШОУ ХИЙГЭЭД ҮЗҮҮЛЧИХДЭЭ ГОЛОО ЦОХИОД БАЙГАА МУУ АРАЙ Л НАРИЙН БАЙГАА ЮМ БИШ ҮҮ.ТА НАРЫН ОЮУНЫ ХӨДӨЛМӨРИЙГ АРД ТҮМЭН 20 ЖИЛ ҮНЭЛСЭЭР ИРСЭН БИТГИЙ ШОГТ!!!!!!

  • hend hereggui hog maazralt

  • хошин шог хэн үзэхэв дээ.хогийн юм.хэдэн марзганасан тэнэг юмнууд хашгираад л гүйлдээд байдаг юм билээ.

  • Ger buld min yrgelj az jargal belegledeg Mask-iinhandaa bayrlalaa. Amjilt :)

  • Та нар тийм л Сүрхий юм бол Төрөөс ирж байгаа элдэв дарамт Утааны талаар үгээ хэлж жирийн иргэд Эхчүүд үзэгчидээ дэмжээж Чадахгүй л дээ Та нарт тийм Зүрх Сэтгэл Зориг үнэхээр дутна дөө

  • Алдсан хүн 10н Тамтай авсан хүн 1 Тамтай гэгчээр Төрдөө элдвээр Дарамтлуулж ядаж байхад Та нар ч бас юу билээ дээ байтлаасаа Та нар хүртэл Иргэд олон түмнээ Хулгайд Хардаж гомдлоо энэ тэр гээд наад Хулгайгаа дотроосоо хай эсвэл тэр Шүүх Цагдаадаа ханд аан өө бүүр амар юм болох нь шив дээ, одоо бүүр сүүлдээ Үзэгч олноо Хулгайд хардаад

  • Yooy ystoi tenegteed bgaarai.Uursdiiguu yu gd bodchihsiin.Ta nariig harin ch hen mungutei bolgosiin.Yasan hanaj tsaddaggui tulamnuud ve.

  • Оюун санааны хоосролд орсон доод зиндааныхан л үздэг шдэн та нарын тоглолтыг

  • Сүртэй юм бээ.өгөө аваатай л байлдаа.

  • олигтой ч продакшн ч биш дээ.юундаа нэг хачин сонин юмаа сүржигнээд үнэлээд байгаа юм.үзэхээ л байчихая л даа.эр нь эм болоод эм нь эр болоод юу нь гоё юм бэ.шал хөгийн юмаа бас үнэлчихжээ.оюуны хоосролд орсон нийгмийн доод давхаргынхан л хошин шогийг үзмэр аяддаг юм шигээ

  • маскийн уран бүтээлчиддээ баярлалаа. бид халуун ам бүлээрээ үзээд үхэтлээ инээлээ.амжилт

  • зөв хө.унтаж хэвтэж байгаад уран бүтээл гаргана гэж байх уу.арай дэнднээ.маскийнхандаа баярлалаа.улам их амжилт

  • Өөрсдөө ганц жижигхэн өгүүллэг зохиогоод бичиж чадахгүй хэвтэж байж битгий олон долоон юм хуцаад бай

  • Zemlel shuumj bol bh estoi gehdee ter live hiij bol.bolohguildee

  • Hoshin shogiig bugd uzehee bolchihii.teged zarahiig ni harii

Онцлох мэдээ