...
...

Утаатай тэмцэж буй Ангууч

"Бридж" Ганхуягийн охин Номуундарийн хэрэгт нэр холбогдож олноос чамгүй шүүмжлэл хүртээд авсан "Ангууч" буюу Баттөр өөрийгөө буруугүй хэмээн зарлаад авсан. Түүний найзууд ч мөн ташаа мэдээллийн улмаас энэхүү хэрэгт нэр  холбогдож хэсэгтээ л хар хэл амны бай болж таарсан болгондоо чичлүүлэхэд хүрээд байсан. Найзууддаа зориулж ганданд ном уншуулж явсан Баттөр Улаанбаатарын утаатай өөрийн аргаар тэмцжээ. Урлаг, спортод чамгүй авьяастай тэрээр "Болдог бол алчихмаар байна" хэмээх тайлбартай видеон дээрээ "утаа" хэмээх бичигтэй боксийн мишокийг хайр гамгүй нүдэх ажээ. Дээр сууж буй удирдлагууд шийдэл олоогүй байхад доор байгаа ард иргэд энэ мэтээр бухимдлаа тайлж сууна. 

 

 

Б.Болор

Эх сурвалж : Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (1)

Онцлох мэдээ