"Зэрлэг цэцгсийн хүлэмж" кинонд маш чадварлаг тоглож Яргуйн дүрээр олонд танигдсан нэгэн бол бүжигчин М.Бямбаа. Монгол улсын Үндэсний урлагийн их театрын гоцлол бүжигчин, "Эрхэмсэг" хамтлагийн гишүүн тэрээр тун ч авьяаслаг нэгэн. Нэг хэсэг загвар өмсөгч Амгаатай хамтын амьдралаа эхлүүлсэн хэмээх шуум дэгдээгээд амжсан тэрээр "UBS" телевизийн ээлжит төсөл болох "Perfect Dance" шоу нэвтрүүлэгт шүүгчээр ажиллах болсон байна. Бүжгийн урлагт хайртай, бүжгийн урлагт зүрх сэтгэлээ зориулсан 500 орчим оролцогч бүтэн 2 сарын турш шилдгийн төлөө өрсөлдөх тус тэмцээн эхний дугаар энэ сарын 31ны өдөр үзэгч олны хүртээл болох ажээ.



Б.Болор
Эх сурвалж : Breakingnews.mn
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250