...
...

Ерөнхийлөгчийн том хүү олны танил бүсгүйчүүдийг "хашрааж" явжээ

Энэ жилийн хамгийн дуулиантай хүнээр нэрлэгдээд байгаа "Женко" Х.Баттулга ерөнхийлөгчийн ажлаа авснаас хойш одон медаль тараасан шигээ нам гүмхэн байгаа.

Сонгуулийн сурталчилгааны үеэр нь түүний гэргийг харах хүсэлтэй хүмүүс мөн ч их байсан. Харин Женко Х.Баттулга гэргийгээ харуулах нь битгий хэл нэр ч дурьдаагүй. Түүний оронд Хөвсгөл далайн эрэг дээр хуримаа хийж олны шуугиулсан охин Х.Намууныгаа дагуулан явсаар Ерөнхийлөгч болсон. Хатуу, ширүүн, ажилдаа няхуур гэгддэг Ерөнхийлөгчийг маань харин хаа очиж сайн аав, халамжтай аав гэх юм билээ.

Олон ч бүсгүйгээр цайгаа чануулсан тэрээр гадаад эхнэртэй гэггддэг ч Энхтуяа гэх хатагтайгаас 4 хүүхэдтэй гэх юм билээ. Түүний нэг нь олны танил одуудтай зүү орох зайгүй нөхөрлөдөг Б.Жавхлан гэж хүү бий.

Харин түүнийг харсан зарим хүмүүс ааваасаа овортойг гайхдаг гэнэ. Мөн олны танил сайхан бүсгүйчүүдтэй жиг ургуулж байсан түүх бий ч одоог хүртэл ганц бие яваа гэнэ лээ. 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (12)

Онцлох мэдээ