...
...

"Цэнхэр үст" Цэрэн Улаанбаатар хотыг "ҮХЛИЙН ХӨНДИЙ" хэмээв

Улаанбаатар хотын утаа зуны гурван сардаа татарч, үлдсэн хугацаанд өтгөн манан мэт их хотыг минь хөшиглөн тогтсоор буй. Энэ ертөнцөд дуугаа хадаан мэндэлж буй бяцхан үрс бүгд шахам өвчтэй төрж, аймшигт утаа иргэдийн амь насанд хэдийнээ заналхийлээд эхэлжээ.

Олон улсад зөвшөөрөгдөх хэмжээнээс хэдэн зуу дахин их агаарын бохирдол дунд амьдарч буй иргэд хот төлөвлөлтийг буруу хийсний улмаас үүссэн түгжрэл дунд амьдралаа өнгөрөөж, нийгмийн элдэв дарамт шахалтаас үүдэлтэй стресст автсаар дунджаар 65 насандаа хорвоогийн мөнх бусыг үзэх болжээ.

Энэхүү хотыг олноо Цэнхэр үст хэмээн алдаршсан Цэрэн "ҮХЛИЙН ХӨНДИЙ" хэмээн нэрийдсэн бөгөөд "Амь амиа бодсон аймхай хүмүүст яг таарсан шийтгэл!" хэмээн тодотгожээ. 

 

 

Б.Болор

Эх сурвалж : Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (12)

Онцлох мэдээ