...
...

П.Анужин хүчиндүүлсэн гэх Г.Номундарийн "эр зоригтой үйлдлийг дэмжиж байна!" хэмээжээ

"Монгол тулгатны зуун эрхэм" нэвтрүүлгийн хөтлөгч П.Анужин өдгөө өөрийн нэвтрүүлгээ хийн нам гүмхэн амьдрах болсон. Олон түмэнд зөв хооллолт, эрүүл амьдралын хэв маягийн талаар харамгүй зөвлөгөөгөө хайрладаг тэрээр нийгэмд болж буй зүйлсийн талаар өөрийн үзэл бодлыг цахим хуудаснаа илэрхийлээд авдаг. Тэрээр энэ удаад "Бридж" Ганхуягийн охин Г.Номундарийн зоримог үйлдлийг сайшаан түүнийг дэмжиж буйгаа илэрхийлэн :  

 

"Хар тамхи, хүчирхийлэл, эрх мэдэл мөнгө дагасан танхайрал, өнгө мөнгөний солиорол, өсвөр насны хүүхдүүдийн хоорондох хөрөнгө чинээ, боломж бололцооны ялгаварлан гадуурхалтын эсрэг нэгэн охин тэмцэж, дуугарч эхэлжээ! Түүний эр зоригтой үйлдлийг дэмжиж байна! Миний, таны, бүгдийн хүүхэд аюулгүй, эрсдэлгүй орчинд амьдрах ёстой! Нийгмийн бүхий л хүрээнд чимээгүй тахал мэт тарж буй энэ гунигт, эмгэнэлт үйлдэлд шийдвэртэй хандаж, эерэг өөрчлөлтийг эхлүүлэхийн төлөө эх хүний хувьд зүтгэх болноо!

Бидний эцсийн зорилго бол өвлөж авсан тайван эх орноо ирээдүй хүүхдүүддээ энх амгалан хүлээлгэж өгөх!" хэмээсэн байна. 

 

 

 

Б.Болор

Эх сурвалж : Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (18)
  • Номуундарь охиныг дэмжиж байна өөрийн нэр төрийг золин байж тэмцэх зоригтой охин өөр байгаа юмуу

  • Номуундарь шинэ үеийн хүүхдүүд буруу зам руу унахаас сэрэмжлүүлж. нийгмийг сэрээлээ, Зоригтой охинд амжилт хүсье.... Бидний үр хүүхэд аюулгүй амьдрах ёстой шүү,...... Манай нийгмийн ялзрал бүх давхарга бүх шатанд хэрээс хэтэрлээ.... Ухаантай энэ охиныг хотол олноороодэмжиж бна шү

  • хөөрхий энэ муу охины буруу гэж юу бйх вэ дээ. Ямарч гэсэн хандлага нь зөв байна. Ямар их хэцүүбайгаа болдоо. Өөрсдийн үр хүүхдээр зүйрлээд бодоход.

  • Номундарь дүүгээ дэмжиж байна. Зоригтой охин чи цаашдаа зөв замаар яваарай

  • ЗӨВӨӨ ЗӨВ САЙН ОХИН ЭВДРЭЭГҮЙ ХҮҮХЭД ГЭЖ ОЙЛГОЛОО.АРД ТҮМНИЙ ТАТВАРЫН МӨНГӨӨР ХАР ТАМХИ ЗӨӨВӨРЛӨЖ ТҮҮГЭЭРЭЭ ОХИДУУДЫГ ХОРДУУЛАН ХҮЧИНДДДЭГ НААД ХУЛГАЙЧУУДАА ХУУЛИЙН ӨМНӨ АВААЧ.ХУДЛААДАА ГОКЫН ЗАХИРАЛ БАДАМСҮРЭН СУГАРЧ ҮЛДДЭГ СУГАРЫН ХХҮХДҮҮД ХУУЛИЙН ӨМНӨ ДУНД ХУРУУГАА ГОЗОЙЛГОН ХӨХРӨЛДӨӨД ШҮҮГЧ НАР АНГАЙГААД Л ХОЦОРНО. ХАР ТАМХИНЫ АСУУДАЛ НИЙГЭМД ХҮЧЭЭ АВЛАА. ТОМЧУУДЫН ХҮҮХДҮҮД ГЭЖ НЭРЛЭХ НЬ ЗҮЙД НИЙЦЭХГҮЙ. ЛУЙВАРЧДЫН ХҮҮХДҮҮД ХҮЧИНДЭЖ АЛЖ ТАЛЖ БОЛДОГ ЯДУУ АРДЫН ХҮҮХДҮҮД НҮҮРС ҮҮРЧ ЗАРЖ ЯВДАГ ЯАСАН АРИЛСАН ХОРВОО ВЭ? ХҮЧИНДЭГЧ НАР ХАР ТАМХИЧДЫГ ААВ ЭЭЖТЭЙ НЬ ХАМТ ШИЙТГЭЕ.

  • зөв, хэн ч бай үнэн үйлийг үнэнээр нь хэлсэнд миний хувьд дэмжиж байна

  • OXIN ENE XUGATCAAND YMAR IX SETGELIIN DARAMT SNANALGAA UZEN YDALTIIG TEEJ ODII XURSEN BOL DOO! ZOW TESRELT XIILEE. ETCEG EXCHUUD BID XUUXDIINXEE SETGEL ZUITEI AJILLAX NI BTUGAI OORSDOO MASH IX XYMRALTAI AMIDARCH BNA.EEJUUD BUR IXEER UGLEX YNSHIX XEREGTEI TIIM TSAG UE IRJEE.ED MATERIALIIN JARGAL OLDONOO SETGELIIN JARGAL IX XOWOR BOLJEE. BAYAN YDUU XEND MAANI CH YLGAAGUI...

  • Сайн охин байна , гэмт хэрэгтэнүүдийг сайн илчилж шоронд нь хатаах хэрэгтэй

  • баячуудын хүүхдүүдийн "дох" болчихоод байна.

  • Zov.ene ohinig 100%demjine.zorigtoi bai.Oorinhoo uzel bodold unench.

  • Номундарийн оруулсан бичлэгийг үзэж байтал алга болчихлоо. Цаанаас нь устгаад байна. Найздаа мансууруулах бодис өгдөг мөн хүчинддэг ийм новшнуудад хуулийн дээд хэмжээ өгөх хэрэгтэй.

  • Г. Номундарь охин минь маш сайн байна. Ичих ёстой нь тэр хүчин хар тамхи бузар булай зүйл хийж байгаа новшнууд шүү. эд нар хожим гэсгээлээ амсаж там унах байх даа.

  • Энэ охин өнөөөдөр нийгэмд бий болсон хамгийн бузар булайг дэлгэж гарч ирлээ. Миний дүүг ард түмэн хамгаална. Монгол төр ингэтлээ сохорсон байна. Төрийг өнөөдөр хэдхэн хүн самарч байна.

  • Номундарьд талархал илэрхийлье.Залуучууд та нар эрүүл цэвэр нийгэмд амьдрахын тулд өөрсдөө тэмцэх ёстойг манлайлсанд

  • анужингийн зөв. энэ охин бас их зоригтой, зөв алхам хийж, мэдээлэлийг ил болгож байна.

  • demjij bnaa. bugdeeree sanaa negteigeer ene bohir niigmiin muu muuhaitai temtsetsgeeye.

  • энэ үйлдэлийг би ч гэсэн дэмжиж байна хүчирхийлэлийг ил болгож байж бид тэмцэж чадна Гантулга мэтийн новш ингэж тэмцэхээс өөр яах юм бэ?

  • Ануужингийн сэтгэгдлийг дэмжиж байна. Хөрөнгө мөнгө баян чинээлгээр ялгарах гэсэн өвчин монголд нүүрэлчихсэн байгаа нь эмэгнэл.Баян ч бай ядуу ч хорвоод 100 наслахгүй адилхан л нүцгэн ирээд нүцгэн буцна.Йим солиорол тэр тусмаа цөөхөн Монголд хэрэггүй.Тэр охин мундаг зоригтой байна.Олон түмэн дэмжинээ.дэмжээрэй

Онцлох мэдээ