Монгол Улсын Зууны Манлай Дуучин Т.Сарантуяа гарын ганц шавьтай. Хадаг сүү тавин багш шавийн барилдлага барилдсан шавь Л.Насанбуян нь өдгөө Монгол Улсын Филарамонид гоцлол дуучнаар ажиллаж буй. Тэд хамтдаа бараг л дэлхийг тойрч 80 гаруй тоглолтод хамтдаа оролцжээ. Улсын Филарамоны өнгө төрх болсон шилдэг дуучдын нэг тэрээр гэр бүл зохиож хөөрхөн охины ээж болоод удаагүй ч уран бүтээлдээ эргэн орж тун амжилттай яваа. "Дуулахаас гадна бүжиглэнэ, шаардлагатай бол жүжиглэнэ" хэмээсэн түүний байгууллагадаа оруулсан хувь нэмэрийг нь үнэлэн "2017 оны шилдэг уран бүтээлч"-ээр шалгаруулжээ. Тэрээр энэ тухай :
"Жил бүр олон хүмүүсийг баярлуулдаг ч шинэ жилээр ганц удаа ажлын хамт олонтойгоо баярладаг юм. Манай хамт олон намайг 2017 оны шилдэг уран бүтээлчээр шалгаруулжээ. Үнэхээр том урам, зориг, итгэл, эрч хүч хайрласан та нартаа баярлалаа. Улам их хичээж, олон сайхан уран бүтээл хийх болно" хэмээн баярласан сэтгэлээ хуваалцжээ.

Б.Болор
Эх сурвалж : Breakingnews.mn
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
hun yugaa umsuh bolon umsuhgui bh ter hunii asuudal shtee medehuu
Сарантуяа гуай галбиртаа таарсан хувцас өмсөөчээ. Насаараа хувцсаа тохируулж өмсөхгүй байсаараан байгаад дууслаа даа