Бид өдөр бүр шахам хүчирхийлүүлсэн охид, эмэгтэйчүүдийн талаар мэдээ дуулах болов. Бид биеэр биш ч оюун ухаанаараа үргэлж хүчирхийлэгчдэд тусалж тэднийг өөгшүүлж байдаг ажээ. Хүчирхийлүүлсэн хэн нэгнийг буруутган, хэл амаар доромжилж, баян, ядуу, яс, үндсээр нь ялгаварлан гадуурхах, хүчирхийллийг харсан ч хараагүй, мэдсэн ч мэдээгүй өнгөрөх үзэгдэл олны дунд ихээр харагддаг.
Өнөөгийн нийгэмд хүчирхийллийн эсрэг идэвхитэй тэмцэж буй цөөн хэдэн эрхмүүдийн нэг болох "Лантуун дохио" ТББ-ийн тэргүүн Ч.Ганжавхлан өөрийн цахим хуудаснаа өөрийгөө хүчирхийлэлд өртсөн хэмээн зарлаад буй Г.Намундарийн тухай болон олон нийтийн хүчирхийллийн тухай сэтгэхүйн тухай :
"Эгэлгүй баяны хүүхэд
За одоо бүр санаа амар. Баян айлын хүүхэд хүчиндүүлвэл хохь нь, ядуу айлын хүүхэд хүчиндүүлвэл хөөрхий минь гэх бидний "Инээдтэй" сэтгэлгээ. Ингэж боломгүйсэн Монголчууд аа. Ямар ч үед хүүхдийг хүчиндэж, дарамталж, хар тамхинд уруу татаж болохгүй гэдэг л үндсэн зарчимтай байх ёстой шүү дээ. Түүнээс тэр хэний хүүхэд байх, гишүүний охин байх нь хүүхдийг хэлмэгдүүлэх шалтгаан болно гэж үү ? Ялангуяа эмэгтэй хүүхдийг бол хамгийн ихээр ялгаварлан гадуурхдаг нийгэм бол манайх. Бодоод үзээрэй 16 настай хүүхэд гэдэг бол 2001 оны хүүхэд шүү. Ялгаагүй л бидний хойч ирээдүй, энхрий бяцхан үрс шүү. Хүний эрхийн чинь зарчим баян ядуу гэж хүүхдийг ялгадаггүй байгаасай гэж хүсье !" хэмээн өөрийн үзэл бодлыг илэрхийлжээ.
Б.Болор
Эх сурвалж : Breakingnews.mn
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Ганжавхланг дэмжиж бна зөв ярьж байна шүү дээ
2001 onii huuhed huchinduuleegui hudlaa geed baihad. Facebook harchaad dandaa tenegtej hutsaj baih ium. Ene balai bol zugeer teneg sensaatsnii beleg temdeg hooson tolgoi.
Hvnd har tamhi gegchiig hereglvvleed araas ni hvchindene gj yu gesen vg bvr bodhoos uur hvrmeer vhwel taarsan buzaruud ve
Ганжавхлан зөв хэлж байна.
30 жилийн өмнө соц. лагерийн улсуудыг устгах төлөвлөгөөний дагуу хийгдэж байгаа ажлын тод жишээ Монголыг ч бас дайран хөрвөж байна. Мөхөх цаг ойртож байна даа. Гэмт хэрэгтэнгээ татвар төлөгчдийн мөнгөөр сайн тэжээгээд байхад мөхлийн цаг хурдан ирнэ.
Энэ монголд чинь юу болоод л бна даа. Өсвөр үеийн хүүхдүүд хүчирхийлэл, хар тамхины золиос болж байгаад сэтгэл зовниж бна. Хуулийнхан ч гэсэн хар тамхины хэрэгт орооцолдож бна. Монголын төр юу ч хийхгүй байсаар байх уу? ТББ олон нийтийн байгууллагууд дуу хоолойгоо нэгтгэж тэмцмээр бна.
Huuhed hohirson bol henii huuhed baih n yamar yalgaa baih ve. Gehdee ter huchinduulsen geh ohin bol tend baisan huuhduudeesee neg ih yalgarah yumgui l arhichin tamhichin hunees ug duulj suraagui negen bnleedee
Ганжавхлан сайн байна
Tiim shu manaihan ene te1 uzel bodol ch gedeg yumu jalga downii uzleese salmaar yum adilhan mongoliin ursiin 1 ireedui hoichiin neg muchir. Getel archaagui bodlooso bolj olj harah sonsoh estoigo unguruuh yum harin ch ingej zorigto bj bysdad sanyylga bolj bgad ne dem uguh estoi yum bishu