Дэлхийн 86 улсыг 11 жилийн турш тойрон аялсан Монгол Бадарчин Амай буюу Золбаярын аялалын нийт зардал 400 гаруй сая төгрөг болжээ. Гэсэн хэдий ч Африк улсад явж байхдаа туссан Малери өвчний улмаас бөөрний ажиллагаа нь муудаж бөөрний дутагдалд орсон тэрээр эмчилгээгээ хийлгэхийн тулд өөрийн гаргасан номнуудыг худалдан авахыг уриалаад буй. Дэлхийн талыг ганцаараа туулсан эрэлхэг хөвүүнийхээ тухай яруу найрагч, сэтгүүлч Р.Эмүжин ийн хэлжээ :
"Энэ залууг би хайрлаад байдаг юм. Дэлхийг танихаар мордсон монгол зүрх болохоор нь хайрладаг юм. Аав ээжийг нь ч бас хүндлээд байдаг юм. Хайртай хүүгээ үүргэвчнээс өөр өмчгүй, үрэлгэн мөрөөдлөөс өөр зэвсэггүй үдсэн болохоор нь хүндэлдэг юм. Үнсүүлээд гэрээсээ гарсан үр нь үнэндээ эргэж ирэх, үгүйг хэн ч таашгүй тэр он жилүүдийн төлөө хайрлаж хүндэлдэг юм.
Цэнхэр гаригийг цээжиндээ багтаахаар явсан хүүгээ эх орноо гээд эргэхэд нь сүү, нулимс хоёроо дэвсэж угтсан тэр мөчүүдийг нь ойлгодог юм. Энэ оюунлаг, зоримог гэр бүлийг харахаар гудамжны булангийн дэлгүүр рүү хүүхдээ гүйлгэхээс айдаг аав ээжүүдийн өмнөөс айх, бахархах зэрэгцдэг юм. Монгол бадарчин Амай буюу Ж.Золбаяр...нүүдэлчдийн түүхэн дэх хамгийн урт замыг туулсан аялагч. Түүнд илд бамбай, ирт зэвсэг, есөн өрлөг жанжин, есөн түмэн цэрэг үгүй ч шинэ цагийн монгол довтолгооныг дэлхийн зүг хийж чадсан шинэ цагийн нүүдэлчин.
Амай их сонин зантай. Ашиг хөөхгүй, алт цуглуулахгүй, эд хөрөнгөнд шунахгүй, элбэг хангалуунд дурлахгүй...тэр байгаа бүхнээ Монголын нийгмийн зүг хайр найргүй цацаж, сэтгэлээ уудлан барьдаг. Бөөрний дутагдал хэмээх оноштойгоор эмчилгээ хийлгэж, гурав хоног тутам аппаратнаас амь гуйн буй энэ хүнд өдрүүдээ ч Амай гуниг нь үгүй туулж, бөхийх нь үгүй нугалж явна. Хандив гуйж хаа сайгүй гүйсэнгүй. Мөнгө цуглуулж донор хайсангүй. Хамгийн өөдрөг өвчтөн, бас хамгийн гал цогтой шинэ цагийн монгол.
Түүний хувьд хамгийн үнэ цэнэтэй зүйлс юу вэ? Өөрөөрөө баян, өөрөөрөө зэвүүн, өөрөөрөө үнэн оршихуй...албан тушаалтны цүнх барьж гүйсэнгүй, ашиг хонжоо албан тушаал харсан ганц ч үйл эхлүүлсэнгүй. Түүний оронд Увсад мал хариулж, улс амьтанд монгол гэрийн онцлогийг таниулан өргөө урлаж... тийм болохоор нь би энэ залууг хайрлаад байдаг юм.
Хэдийгээр Амай тусламж хүсээгүй ч яг одоо түүнд дэмжлэг хэрэгтэй байгаа. Амь нас эрүүл мэндээ эрсдэлд оруулан байж атгахан зүрх, анирхан оюундаа өвөрлөн ирсэн мэдлэг мэдээллээ нэгтгэн бүтээсэн аяллын тэмдэглэл болох Амайгийн таван боть номыг 99170097 утсаар захиалж, 100 мянган төгрөгөөр аваарай. Номоо зараад ээмэг бөгж, энгүй үнэтэй гоёл авдаг хүмүүс байдаг. Амай бол харин эргүүлээд монгол залууст ямар нэгэн тустай, ээлтэй хувилбараар хүргэдэг. Учир нь тэр нүүдэлчдийн түүхэн дэх хамгийн залуу, хамгийн орчин үеийн, хамгийн хол замыг туулсан аялагч...бас олон улс судлаач энэ залуу донорын тухай ярианд "Хэн нэгний амьдралаас эмтлэн өөрөө амьд яваад яах билээ" гэж хэлж чадсан, магадгүй анхны бөгөөд сүүлчийн, халуун бөгөөд хатуу сэтгэлтэн" хэмээсэн байна.
Б.Болор
Эх сурвалж : Breakingnews.mn
tur zasag ene zaluud mungu uguuch bayn zunug uvgund ugsun shigee
Амайгийнхаа номноос авч, тусалнаа. Хүмүүсээ 100,000 ёлко хийж, 1 өдөр хагартлаа идэж, ууж тэнэгтээд яахав. Олон оронд Монголоо таниулсан ганц монголоо аврах хэрэгтэй юм биш үү. Ахиж Амай гарахгүй шүү
Nomiih ni avch zaaval unshinaa
Nomig n Avnaa Amaidaa tusalnaa Emujin miny busdin tuluu duugarch chadaj baigaa uhaan setvel hoyrt chiny ih bayrlalaa Emujin shig setguulch olon baigaasai bilee
Ene utasiig harsan hun bolgon nomiig ni avah boltugai
Бид нар үгийн утга санааг ойлгохоо больж, өөдрөг зөвөөр харсан нэгнээ ч өөчлөхөө мартахгүй юмаа. Нэг нэгэндээ халуун дулаан үгээр дэм өгч сурахсан. Амайгаа дэмжицгээе. Үлдэх нэр хийсэн юмтай залуу шүү
Bayrlalaa nutgiin busguidee iim l uneniig bichdegt chini amiad eruul enhiig husie
Баярлалаа, Эмүжин. Номыг нь бүгдээрээ авцгаах хэрэгтэй байна. Гэтэл өөрт нь гэм хийгээгүй энэ залууг өвчтэй хүнд үед нь олон нийтийн сүлжээгээр шүүмжилчихээд дараа нь тэгвэл би 100000 ₮ өгье л дөө гэж гудийхгүй бичсэн юмыг уншлаа. Хүний сэтгэл эмзэг. Тийм юм уншаад ямар их шаналсан бол. 100000₮-өөр нь тэр шаналал нь алга болохгүй шүү дээ.
jinehen mongol zaluu er xun gej bodoj xunedelj baxargaj yavdag shu.
Энэ төрлийн түшээд эмчилгээний зардлыг даахад яагаад болохгүй гэж. Энэ залуу өвчнөөр далимдуулж хандив аваад ХАУС тай болъё гээгүй байна. Залуу юм даа зайлуул бурхан чамайг ивээг
mundag bvsgvid bayarlalaa mongol hvn negnee hairlana gedeg mash chuhal
Hairan saihan zaluu nas.vneheer nas zaluu emchlegdej bolohoor owchtei hvmvvsd ard irgedese 500togrogiin handiw tsugluulj bwal ih mongo boldog yum shig sanagdsan 500 togrog gewel hvn bvr l ogoh baihda
Эмүжинд баярлалаа. Яг хүний мөн чанарыг мэдэж, хүмүүст урам өгч, сэтгэл санааны дэмжлэг үзүүлж бичдэг мундаг сэтгүүлч. Тэр зарим нэг сэтгүүлч шиг мөнгөтэй, албан тушаалтай, томчуулын гар хөл болж шарвадаггүй, хов хутгаж, тал засдаг гүй.
Эмүжинд талархая. Амайдаа эрүүл энхийг хүсье..
Баярлалаа Эмүжин.Ийм болохоор чинь хайр хүрээд бдаг yum sh dee
mundag zaluug burhan eveeg Emuujin busguid bayrlalaa
Ekh oronch hunleg bolovsroltoi mundag zaluu hurdan edgeerei. Emuujind bas bayarlalaa... ongo mongo shagnal goridood bogs doloogch bish ... Iim setguulch bol baij bn
ярьж байгаа нь ном их уншдаг дэлхийн олон орноор явж юм сонссон нүд тайлсан залуу байнаа.манай залуус энэ залуугаас суралцаасай гэж бодогдлоо.тамхи архи хүүхэн эргүүлсэн гахай шиг таргалсан оюуны хоосролд орсон залуус монголд олширжээ.яавал хүнээс хэдэн төгрөг залилаж өдөр хоног өнгөрөөсөн охид залуусыг хараад цаашид яаж амьдарч явах болоо гэж харамсах юмаа.залуусыг өөрчлөх боловсролыг өөрчлөх шаардлага тулгарч байнаа
hunleg zantai Emujin tand bayarlalaa.
Zorigtoi duud Mongoliin aed tumen tslah heregtei bn.
Kkk ene hvvhen ungursnuu martaj hania oljee 40 nasand jinhen hair uchirdg yum gsen