Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан өнөө цагт салбартаа тэргүүлж яваа чадварлаг сэтгүүлчдийн нэг. “Шилдэг мундаг болохгүй, албан тушаалд томилогдохгүй, шоронд орчихгүй сэтгүүлчээр ажиллана гэдэг алаан байхгүй юу” хэмээж явсан удаатай. Хайрт ээжийгээ "Хавдар" хэмээх өвчнөөр алдсанаасаа хойш "Нэртэй сэтгүүлч болдог л юм бол хавдарын эсрэг ухамсарт амьдралаа бүрэн зориулна" хэмээн өөртөө тангарагласан тэрээр "Элэг нэгт Монголчууд" санг үүсгэн байгуулж хавдар хэмээх өвчнөөр шаналан суугаа олон Монголчууддаа тусламжийн гараа сунгасаар буй. Тэрээр энэ тухайгаа "NTV" телевизийн "Болзоо" нэвтрүүлгийн үеэр ийн дурджээ :
"Ээжийнхээ асуудалд би өөрийгөө буруутай гэж боддог. Яагаад ээждээ анхаарал тавьж, эрт оношлуулж болоогүй юм бол. Үр хүүхдийнх нь хувьд ээж аавдаа тавих анхаарал нь муу байж дээ гэж. Хэн нэгэнд уучлаарай гэж хэлбэл ээждээ л "уучлаарай" гэж хэлэх ёстой. Нөгөөтэйгүүр тэр тэрбум төгрөгийн тоног төхөөрөмжийг хүлээсэн олон хүн нас барсан. Тэрбум төгрөгийг нь шийдүүлчихсэн юм, түүнд хотын дарга Сү.Батболд их тус болсон. Мөн МАН-ын Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдөд бас баярлах хэрэгтэй. Тэрбум төгрөгийг шийдээд, тоног төхөөрөмжийг нь аваад Хавдарын эмнэлэгт авааччихсан байхгүй юу. Тэгсэн чинь нөгөөх нь одоо хүртэл гараашд нь байгаа байхгүй юу. Яагаад гэхээр, өргөтгөлийн ажлын төсөвөөс нь нэг хүн 600 саяыг нь аваад явчихсан. Тэгээд Хавдарын эмнэлэг нь ашиглалтанд ороогүй, одоо л орж байна. Эндээс эхний хагалгаагаа хүлээж байсан хүмүүс нас барчихсан. Өнөөдөр гэхэд л, 4-5 хүн хавдарын эмнэлэгт нас барж байна. Элэгээ солиулах гээд хамаг амьдралаа барьцаанд тавьчихсан явж байгаа тэр хүмүүсийн өмнөөс бүр сэтгэл өвдөөд байдаг. Бид нарт итгэсэн байхгүй юу, тэгсэн бид нар тэрийг нь биелүүлж чадаагүй. Энэ онд бид нар хийх ёстой байсан, хийж чадаагүй. Тэр хүмүүсийн ар гэр, тэр хүмүүсийн гомдол, хагалгаагаа хүлээж байсан хүмүүс нас барчихсаншдээ. Өвчнөө тэсвэрлэж байгаа тэр хүмүүсийн харц надад одоо ч харагддаг" хэмээн нулимс дуслуулан ярьжээ.
Б.Болор
Эх сурвалж : Breakingnews.mn
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
ээжийгээ энэ өвчинөөр өвдөөд хэвтэж байхад ХСҮТ-ийн үйл ажиллагааг нилээд ажигласан л даа хүмүүс Чинбүрэн сайн л гэдэг юм байналээ надад бол тэгж санагдаагүй хүмүүсийг мөнгө эрх мэдэлээр нь ялгаж харьцдаг эмч нар нь мэдлэггүйгээ нуудаг ард иргэдээ хуурсан байгууллага юм даа лгэж бодогдсон. Би өөрөө ч энэ салбарт ажилладаг өвчтэй хүмүүсийн зовлонгоор бүү бизнес хийгээсэй л гэж гол минь харлаж байлаа. Мөнхбаясгалан зоригтой дуугарч чаддаг л даа гэхдээ л
Chinburen emch bolon Munkhbaysgalang setguulch eh oronch zaluus shuu . Elegni uvchtei humuus shinjilgeend unegui.hamragdaad emee hyamdruulsan uneer avaad uugaad Ur dun n garch bn. Anagaahin salbarin emch nar uls oronch dayaraa elegni uvchtei temtseed ehelchihlee. Ene bol tom amjilt
Mongoloor duuren haramsal hariutslaga gej alga.Tand amjilt,buu shantar !!!
энэ үнэн шүү хавдар хэцүү мэдэхгүй хүнд хол юм шиг санагдавч дэргэд чинь байгаа шүү хүмүүсээ
Наал хавдар судлал чинь элэг сольдог болтлоо уднаштэй.Наад Чинбүрэн эмч чинь элэг үнэгүй солино гэж худлаа сенсаацлаад олон хүн тэрийг нь хүлээлгүй үхэж байгаа.1 р эмнэлэгт тэр тоног төхөөрөмжид зарцуулсан 1 тэрбумаа өгсөн бол олон хүн аврагдах байлаа.4-5 жил боловсон хүчнээ бэлдэж байж элэг сольж байх юм.Хавдрынхан хэдэн жил бэлтгэсэн юм болдоо.
Худлаа рекламдахаа боль
Хүмүүс яагаад ийм тэвчээргүй юм болоо? Ямар нэг сэдэв уншаад нээх сэтгэгдлээ бичих дуртай! Зөв ч бичихгүй! Хүнийг үргэлж муу хэлэх, атаархах, доош нь хийж л байвал болдог улс юм! Энэ сэтгүүлч хүн өөрөө юунд эмзэглэж, санаа зовж явдгаа л бичиж! Яагаад болохгүй гжэ! Өөрсдөө сайн тунгааж бодож бай! Тийм ухаан энэ уншигчдаас гарахагүй юм
Энэ сэтгүүлчийг чинь овоо шударга юм гэсэн чинь үгүй ердөө л өөрийгөө рекламдах гэсэн амьтан юм биш үү? .Тэгсэн байхгүй юу, шийдүүл сэн байхгүй юу, итгэсэн байхгүй юу гээд л хов ярьсан томчуулд налигнасан балай шал худлаа амьтан
яриа болгон нь сенсааци дагуулна олны сонирхолыг татна энэ л сэтгуулчийн чадвар байхда
Hi sain setguulch eejiigee ih sanaa zovuulsan uchiraas l tiim bolson bj bolnoo tiim uchiraas nugelt humuuses hol bai 10