...
...

Бага насны хүүхдийг сургууль дотор нь хулгайлахыг завджээ

Хүүхэд хулгайлах гэмт хэрэг сүүлийн жилүүдэд өсөх хандлагатай болж байгааг хэн хүнгүй мэдэх болсон. Он гарснаас хойш сураггүй алга болсон хүүхдийн тоо 70 гараад байсан бөгөөд бага насны хүүхдийн хүчирхийлэл хэрээс хэтрээд буй. 

Өчигдөр Хан-Уул дүүргийн 118-р сургуулиас хүүхэд хулгайлахыг завдсан тухай мэдээлэл цахим орчинд тархжээ. Уг мэдээлэлд дурдснаар : 

"Ээжүүддээ анхааруулга болгож бичиж байна. Өнөөдөр буюу 2017:12:14 17:15 цагийн орчим Хан -Уул дүүргийн 118р сургууль дотор охиныг минь хүн хулгайлахыг завдлаа. Нөхөр бид 2 ажлын шаардлага болон гэрээс охины минь сургууль хүртэл 2 буудал сургуулиас гэр хүртэл 3 буудал газар учир өдөр өнжүүлэхэд явуулдаг. Охиноо өвлийн хүйтэнд даарч бээрэх вий хичээлдээ хоцрогдох вий гэсэн үүднээс л дээ. Охиныг ээж маань өдөр өнжүүлэхээс нь эрт очиж авлаа.

Харин орж ирэхдээ охин маань уйлаад танихгүй хүн авч явах гээд чирээд би явахгүй гэж хэлээд уйлсан тавихгүй байсан авраарай гэж бас орилсон тэгээд зугтаад 3н давхарт гарсан гээд уйлаад орж ирлээ. Бид хэд сандралдаж багш руу нь залгаж хэллээ яахаа мэдэхгүй 102 луу залгаж хэлэхэд дуудлага авлаа гэв. Ингээд нөхөр бид 2 сургууль дээр нь очлоо.

Цагдаа нар ирсэн камер шүүж бид хажуунаас харж охиныхоо хэлснийг тайлбарлаж байв. Уг нь бидний бодол ямар хүн охиныг минь хулгайлахыг завдав тэр хүнийг олох дахиад хүүхдүүдийг хулгайлах вий тэрнээс сэргийлэх хэрэгтэй гэж бодож очсон юм. Энэ он гараад хэдэн хүүхэд алга болсон билээ аваад явцан бол яанаа гээд маш их айдастай очлоо.

Тус сургуулийн захирал камер шүүж бид хажууд үзээд зогсч байв. Сургуулийн багш нар жижүүр хичээлийн эрхлэгч ангийн багш гээд олуулаа тойроод байцгааж "тийм юм болоогүй, тийм зүйл болох ямар ч үндэс байхгүй би ч тэгээд харж байсан би ч ингээд зогсож байсан гээд өөр өөрсдийгөө хамгаалж эхлэв.

Бидний зорилго уг нь хэн нэгнийг буруутан болгохыг хүсээгүй. Гэвч бүгд өөр өөрсдийгөө хамгаалж эхлэхэд бухимдаж эхлэв. Та нар битгий өөр өөрсдийгөө хамгаалаад бай энд хүүхдийн асуудал ярьж байна алга болсон бол яахуу цаашдаа хүүхэд алга болвол яахуу гэж өчнөөн хэлж уурлаад нэмэр болсонгүй.

Захирал нь би хариуцна гэнэ алга болвол амь нас хохирвол яахуу гэсэн би бараг босгоод ирнэ гэж байна. Азаар охин минь зугтаж чадсан ч энэ багш боловсролын газар юу вэ сурган хүмүүжүүлэгч хүмүүс гээд байгаа хэн нэгэн нь өөрийг нь буруутгахаас айж охиныг минь худалаа хэлж байгаа юм байна гэсэн тайлбар хийж байх гэж нээрээ харамсмаар.

Та нар миний охиныг худалаа хэлж байна гэж байгаа бол бичгээр хийгээд өг гэсний дагуу хийж өгсөн бичиг. Танай захирал бүгдийг хариуцна гэсэн гарын үсгийн зуруулаад өг гэсэн бичиж өгсөнгүй. Арга ядаад өөрөө өрөөнд нь очиход байсангүй багш нарын өрөөнд байсан багш нар муухай жуумалзаж намайг шоолж байв.

Хүүхдээ алдах шахсан эх хүн инээдтэй байна уу гэхэд дуугүй байгаач гэж зандарч байна. Ангийн багш нь намайг тэнэг мангар эргүүгээр минь дуудаж байна. За яахав тэгвэл миний охин өдий хүртэл таньд худлаа ярьж байсан удаа байна уу гэхэд үгүй л дээ гэнээ. Ёооё нээрээ хэлэх ч үг алга ийм ч багш нар байх гэж ийм ч боловсролын газар байх гэж.

Эцэст нь хүүхдээ өөрсдөө авахгүй яасын гэж буруутгаж байна. Охиныг маань авч явахыг завдсан газар камергүй болж таарав. Эцэг эхчүүд минь болгоомжтой байхгүй бол багш сургуулийн удирдлагууд өөрсдийгөө хамгаалаад л үлдэх нь. Харах хүмүүс нь хартал сайн шарелээд өгөөрэй" хэмээсэн байх бөгөөд  дунд сургууль дотор хулгай дээрмийн хэрэг ихээр гарах болсонтой холбогдуулан эцэг эх, сурган хүмүүжүүлэгч нарыг сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 

 

 

 

Б.Болор

Эх сурвалж : Breakingnews.mn

 

 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (6)

Онцлох мэдээ