...
...

Хөтлөгч Б.Тамирын "хайр" зүрхэнд нь үүрд оршино

Гайхалтай хайрын түүхээрээ ард түмэндээ хүндлэгдэж, хайрлагдсан хөтлөгч Б.Тамирыг бид андахгүй сайна мэднэ. Анхны харцаар дурлана гэдэгт итгэдэггүй байсан Тамир нэг л удаа харц тулгарахдаа хайрт гэргий Д.Болормаадаа дурлачихсан байсан гэдэг. 

Энэ хорвоод учирсандаа аз жаргал дүүрэн байсан хосуудад харамсалтай нь хэлж ирдэггүй хийсч ирдэг өвчин хайрт гэргий нь туссан.Эдгэнэ гэсэн итгэл найдвар дүүрэн байсан ч хорт хавдар аль хэдийн бүх биеэр нь тархсан байсан гэдэг. Гэвч энэ бүхнийг үл анзааран эцсийн мөч хүртэл нь хамтдаа байж, хайраа мэдрүүлсэн Б.Тамирыг хүндлэхгүй байхын аргагүй.

Одоогоос жил гаруйн өмнө энэ бүхэн хар дарсан зүүд шиг л олон ч хүний сэтгэлийг шимшрүүлсэн. Нөгөө талаар залуучуудад маш том сургамж, үлгэр дууриалал болсон гэхэд хилсдэхгүй. 

Хайр мөнх байдаг гэдгийг батлах гэсэн мэт Б.Тамир хайртай гэргийгээ мартаж чадахгүй яваагаа фэйсбүүк найзууддаа хуучилсаар байна. Арга ч үгүй биз жинхэнэ хайр үүрд зүрхэнд үлддэг гэдэг шүү дээ. 

Б.Тамирын тухайд “ETV”, “Боловсрол” зэрэг телевизэд хөтлөгч, нэвтрүүлэгчээр ажиллаж байсан ба одоогоо АНУ-д ажиллаж, амьдарч байгаа юм. 

Эх сурвалж: Breakingnews.mn

Д.Аялгуу

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (1)
  • БИДНИЙ БОЛОХ БОЛОМЖ. Банкууд хүүгийн хэмжээг дахин тогтоож болохгүй. Зах зээлд хамгийн бага үнээр тохиролцохын тулд бид таны үйлчилгээ юм. Өөрийн моргейжийн барааг зөв цагт шинэчилж, хамгийн сайн тохирол олох. Өөрийн хөрөнгийг оновчтой болго! Танд өгөх хамгийн сайн санал бидэнд байна. Олон банкнаас татгалзсан уу? Танай өрийг нэгтгэхэд санхүүжилт хэрэгтэй юу? Холбоо барих: WhatsApp: +33644664081 vicentiasolara@gmail.com vicentiasolara@gmail.com

Онцлох мэдээ