"Авьяаслаг Азиуд" тэмцээнд оролцож үзэгчдийн саналаар гранд финалд шалгарсан Б.Шижирбатын сүүлийн шатны санал хураалт уржигдар орой зогсож, өчигдөр дүнгээ гаргажээ. Нийт Монголчуудыг нэгтгэн нийлүүлж нэг зүгт сэтгэл зүрхээ зориулахад хүргэсэн авьяаслаг залуу Б.Шижирбат тус тэмцээний дөрөвдүгээр байрт шалгарчээ. Санал хураалтад идэвхтэй оролцож дээлийнх нь захыг мушгиж суусан нийт Монголчууддаа тэрээр талархлаа илэрхийлж "Ялсан ч бай, үгүй ч бай энэ өдрийг хүртэл намайг дэмжиж 7 хоног шуугисан нь миний хувьд маш гайхалтай өдрүүд байлаа. Та бүхэндээ дахин дахин баярлалаа" хэмээсэн бөгөөд түүнийг өдгөө дэлхий дахинаа таньдаг болжээ. Тус тэмцээнд аймшигт илбэчин Sacred Riana түрүүлсэн байна. Өөрийн авьяас чадвар хүч хөдөлмөрөөрөө ийнхүү дэлхийд гарч чадсан авьяаслаг залуугийн цаашдын ажил хөдөлмөрт аз жаргалыг хүсэн ерөөе. Монголын авьяастнууд улам олон болох болтугай.

Ж.Сондор
Эх сурвалж : Breakingnews.mn
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
бид арай цөөдсөн байхаа. гэхдээ мундаг байсан шүү амжилт