...
...

О.Отгонцэцэг "Бусдын гэрлийг унтрааснаар өөрийнхөө гэрлийг тод асна гэж бүү эндүүр!"

Олон улсад өрсөлдөхүйц брэнд гаргаж тун амжилттай яваа нэгэн бол сэтгүүлч О.Отгонцэцэг. Түүний гаргасан "OOGII" брэнд ийг даган дуурайж хуурамч бүтээгдэхүүн борлуулах, хэрэглэгчдийг төөрөгдүүлэх оролдлого өмнө нь гарч байсан удаатай. Тэрээр үүнд хатуухан хариу бариад амжсан бөгөөд энэ удаад Монголчуудад нийтлэг байдаг тамын тогооны үлгэр болох нэгнийгээ дэмжиж чаддаггүй, занг ийн шүүмжилжээ. 

"Манай Монгол эмэгтэйчүүд нэгнийгээ дэмжээч! Бизнес хийж байгаа бол дэм дэмэндээ явдаг шдээ олон улсад!

Бусдын гэрлийг унтрааснаар өөрийнхөө гэрлийг тод асна гэж бүү эндүүр! Бусдын хийж буйг үгүйсгэж, доромжилж, муу хэлж, бараантуулах гэж оролдсоноороо өөрөө тамын тогоондоо л үлдэнэшдээ!

Гарааны болон жижиг дунд бизнес эрхэлж буй, амжилттай том бизнесийн удирдагч эмэгтэйчүүд бүгдээр нь би бахархдаг! Өөртөө хүсдэг сайхан бүхнээ, амжилт бүрийг тухайн хүмүүст хүсдэг! Надаас ядаж энэ занг минь сур!

Дахиад хэлье бусдыг хүндэлж, багаар ажиллаж, нэгнээ өрсөлдөгч гэж харахаа зогсоон дэм дэмэндээ явж сурах хэрэгтэй бид!!!

Эхлэл минь жижиг ч зорилго минь том болохоор басах хэрэггүй эгч нар минь би бага багаар урагшилсаар л байх болно!"

 

 

Б.Болор

Эх сурвалж : Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (8)

Онцлох мэдээ