...
...

"Монита"-даа өгөх шилдэг бэлэгний санаа

Тун удахгүй бидний хүсэн хүлээдэг Шинэ жилийн баяр тохиох гэж байна. Албан байгууллага, айл гэр, найз нөхөд гээд дотны гэх хүн бүртэйгээ хуучин оноо баяртайгаар үдэж шинэ оноо угтан авдаг тус баярыг "Монита"-ийн сюрпризгүйгээр төсөөлөхийн аргагүй. Өдөр бүрийг тань аз жаргалаар гийгүүлдэг энэхүү "Монита" тоглоомыг АНУ, Их Британи улсуудад "Secret Santa" хэмээн нэрлэн тэмдэглэдэг бол Канад болон Австрали улсуудад "Kris Kringle" гэж нэрлэдэг байна. Харин манай улсын хувьд"Монита" хэмээн нэрлэдэг бөгөөд энэхүү нэршил нь Филлипин улсаас гаралтай гэнэ. Эрэгтэйг Монито эмэгтэй Монита хэмээдэг бөгөөд уг уламжлал яг хэдийд хаанаас үүссэн нь одоогоор тодорхой бус байдаг ажээ. Ингээд та бүхэнд Монитадаа өгч болох бэлэгний санаануудаас хүргэж байна. 

1. Бидний дээшээ харсан сав хэмээн билэгшээдэг аяга Монитагийн бэлэгний шилдэг сонголтуудын нэгт үеийн үед байсаар иржээ. Гол нь энгийн нэг аяга биш дээр нь таны сэтгэлийн үг бичээстэй ширээн дээр нь үргэлж байж байхад тохиромжтой  аяга сонгон бэлэглээрэй. 

2. Өөрийн гараар хийсэг жигнэмэг. Монитадаа дэлгүүрээс чихэр шоколад аваад бэлэглэхийн оронд өөрийн гараар хийсэн жигнэмэг бэлэглээд үзээрэй. Идэхээс ч хайран түүнийг хараад Монита тань баярлах нь гарцаагүй. Түүнийхээ хажууд халуун кофе дагуулбал ямрав дээ?

3. Таны өгсөн бэлгийг хайрлаж хамгаалан нандигнаж байгаасай хэмээн та хүсэж байвал тасалгааны цэцэг бэлэглэж болох юм.

4. Монитадаа яагаад урам хайрлаж болохгүй гэж? Та түүнийг юу гэж боддогоо чин үнэнээрээ бичин захиа илгээгээрэй. Гоёмсог дугтуйтай чин сэтгэлийг үгтэй захиа авсан хэн ч бай баярлах нь дамжиггүй. 

5. Түүнд гэртээ тав тухыг мэдрэхэд нь туслан өвөрмөц маягийн гэрийн шаахай бэлэглэж болох юм. Халуун дулаан мэдрэмжийг мэдрэх бүртээ танийг дурсан санах болно. 

6. Орчин үед трэнд болоод буй энергийн бугуйвчийг Монитадаа бэлэглэж эрч хүч энерги бэлэглээрэй. 

 

 

Б.Болор

Эх сурвалж : Breakingnews.mn

 

 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (1)
  • БИДНИЙ БОЛОХ БОЛОМЖ. Банкууд хүүгийн хэмжээг дахин тогтоож болохгүй. Зах зээлд хамгийн бага үнээр тохиролцохын тулд бид таны үйлчилгээ юм. Өөрийн моргейжийн барааг зөв цагт шинэчилж, хамгийн сайн тохирол олох. Өөрийн хөрөнгийг оновчтой болго! Танд өгөх хамгийн сайн санал бидэнд байна. Олон банкнаас татгалзсан уу? Танай өрийг нэгтгэхэд санхүүжилт хэрэгтэй юу? Холбоо барих: WhatsApp: +33644664081 vicentiasolara@gmail.com vicentiasolara@gmail.com

Онцлох мэдээ