...
...

Б.Болороо: Өвдөгнийхөө өөхийг гаргаад цэвэрлүүлж байхдаа ч уйлж байгаагүй би одоо..

Хөгжлийн бэрхшээлтэй ч өөрийгөө тусгаалахыг хүсэлгүй, шантарч хойш суухгүйгээр  олон залууст үлгэр жишээ болж яваа зорилготой бүсгүй бол Буянжаргалын Болороо билээ.

Түүний хийсэн таван минутын бичлэг олон түмэнд хүрч, чухам үнэнийг өгүүлсэн нь ийн зорилгодоо хүрэх эхлэл болсон.  Б.Болороогийн хувьд хөгжлийн бэрхшээлтэй хэдий ч бүх бэрхшээл, хатуу бүхнийг туулан Нийгэм хамгаалал хөдөлмөрийн яамны мэргэжилтэн болтлоо өөрийгөө дайчилсан. Тэрээр "NTV" телевизийн "Болзоо"нэвтрүүлэгт уригдах үеэрээ амьдралынхаа туулсан замыг хийгээд ээжийнхээ хатан ухааны талаар өгүүлж олон ч хүнд сургамжтай зүйлийг өгүүлсэн. Харин Б.Болороо өөрөө эх хүн болсон бөгөөд төрсөн өдөр нь өнөөдөр тохиож байгаа юм байна. Тэрээр энэ талаар "өнөөдөр хайрт охины минь хорвоод мэндэлсэн өдөр.Бүдэрч унаад толгойгоо хагалсан ч, өвдөгнийхөө өөхийг гаргаад цэвэрлүүлж байхдаа ч, хүнд шоолуулж гадуурхагдан хэцүү байсан ч огт нулимс унагаж байгаагүй ээж нь охиныгоо гарснаас хойш уйланхай болж гүйцсэн.Мэдээж охиныгоо харж баярлаад төрөхийн орон дээр уйлж байлаа. Ээжид нь төрөхийн орон дээр хэвтэх үнэхээр хэцүү байсан, байнгын чангарч таталт өгдөг гараа сувилагчдаар ээлжлэн даруулж байгаад л охиныгоо төрүүлж байсан. Хэцүү бүхнийг миний охин үгүй болгож, ээждээ ухаарал хайрласан юмаа.Охиныгоо хөхүүлж чадахгүй өлсөөд уйлахад нь дагаж уйлаад байснаа бодоход одоо охиныгоо өргөөд л тоглодог сайхан үе иржээ.Эхний зураг бол охиныгоо хөхүүлж сурсан үеийн зураг.Бид хоёрын эхлэл болсон ээждээ баярлалаа. Төрөх орон дээрээс буугаад түрүүлээд гараад ирэхэд ээж минь өмөлзөж уйлаад тосож авч байж билээ. Хорвоод мэндлээд хамгийн анх таныгаа харсан бол өөрийнхөө үргэлжлэл болсон сайхан үрээ төрүүлэхэп дахиад л та минь байж билээ. Хичнээн их баярласан гэж санана. Байнга хажууд минь байдаг тандаа үрсүүд нь хайртай шүү" хэмээн нийтэлжээ. 

 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (6)
  • manai mgl huuhnuud yamr mundag hatuujiltai uhaantai humuus bdg be gdgiig ene hunees harj bolno aguu busgui shuu

  • Танай гэр бүлд аз жаргал, эрүүл энхийг хүсье. Амьд бурхан ижийтэйгээ байхад алзахгүй дээ. Охин нь ямар эгдүүтэй юм бэ

  • мундаг юмаа амжилт

  • БИДНИЙ БОЛОХ БОЛОМЖ. Банкууд хүүгийн хэмжээг дахин тогтоож болохгүй. Зах зээлд хамгийн бага үнээр тохиролцохын тулд бид таны үйлчилгээ юм. Өөрийн моргейжийн барааг зөв цагт шинэчилж, хамгийн сайн тохирол олох. Өөрийн хөрөнгийг оновчтой болго! Танд өгөх хамгийн сайн санал бидэнд байна. Олон банкнаас татгалзсан уу? Танай өрийг нэгтгэхэд санхүүжилт хэрэгтэй юу? Холбоо барих: WhatsApp: +33644664081 vicentiasolara@gmail.com vicentiasolara@gmail.com

  • Ээж нь мундаг эгч байдаг шүү буяа эгчид болон танай гэр бүлд амжилт хүсье бид нэг тосгонд сайхан байж билээ

  • Сүрхий охин юмаа. Гэр бүлд нь сайн сайхныг хүсье.

Онцлох мэдээ