...
...

Т.Санчир Сагсан бөмбөгийн холбоодын булхайг дэлгэв

Монголын хамгийн алдартай сагсан бөмбөгчдийн нэг бол Т.Санчир. "Инчеон 2014" Азийн наадамд тун амжилттай оролцож олон улсын сагс сонирхогчдын хараанд өртсөн тэрээр сагсан бөмбөгийн холбоог тойрсон асуудалд өөрийн байр суурийг ийн илэрхийлжээ :  

"Би хамгийн энгийн жишээ хэлэхэд : Сагсчид бид бөхчүүд дуучид жүжигчидтэй сагс тоглоод байж болохуу? Энэ бол сагсны дэвшил биш сүйрэл болоод байгаа юм аа. Энэ спорт чинь өөрөө үнэ цэнэтэй цензуртэй гэдэг байхаа. Тийм байх ёстой биздээ? Би паласд очоод дуулаад байгаатай яг ижил болчихоод байна. Дээр нь зүгээр монголчууд хэлдэг муйхраар бүх асуудлыг шийдэх гээд дайраад байх юм. #FIBA гээд энэ том дэлхийн сагсан бөмбөгийн холбооны ажил ингэж явдаг гэж бодоод байдаг юм боловуу? Хойч үе эх орноо гэсэн шудрага үнэн надад өчүүхэн ч харагдахгүй байгаад би үнэхээр харамсаж байна. Энэ бүгдийн цаана эрх ашиг мэдээж байгаа байх тэгэхдээ ядаж сагсаа битгий сөнөөгөөчээ!!!!!! Тамирчидаа битгий талцуулаачээ. Спорт шудрага байх ёстой!!! Би Тулга гэдэг хүнээс үнэн үг олж сонсох гэж хичээгээд ч олдохгүй юм байна лээ! Сагсан бөмбөгийн холбоо бас ажлаа муу хийж байгаа нь үнэн. Тийм болохоор нээлттэй хурал зарлаад, сагсанд сэтгэлтэй хөгжүүлье гэсэн шудрага зарчимтай хүмүүс байгаа л байлгүй тэр хүмүүсийг цуглуулаад Ерөнхийлөгчөө тэр дундаас сонгоод явбал болох юм шиг санагдаад байгаа юм. Яг өнөөгийн бодит байдал нь миний бодлоор (МСБХ )(МҮСБХ ) үзэл бодол эрх ашиг бүх талаараа хоорондоо нийцэхгүй. Яагад гэвэл МСБХ эрх мэдлээ ашиглаж луйвар хийдэг хүмүүсд сагсны хувь заяаг даатгахгүй гэсэн байр суурьтай. Харин МҮСБХ бол МСБХ-г унагаж эрх мэдлийг ямар ч хамаагүй замаар олж авах нь гол зорилго нь. 

Үргэлжлэлийг эндээс http://factnews.mn/le1

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ