...
...

Б.Болороо "Ээжид нь төрөхийн орон дээр хэвтэх үнэхээр хэцүү байсан"

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл болж нийгэмд тэдний ду хоолойг хүргэхэд чухал нөлөө үзүүлж буй нэгэн бол Б.Болороо. Төрөлхийн тархины саажилттай төрсөн тэрээр дунд сургууль болон их сургуулиа онц дүнтэй төгсөж нийгэмд хэдийнээ өөрийн байр суурийг эзлээд авсан. Хөгжлийн бэрхшээлтэй хэмээн цоллуулж нийгмээс гадуурхагдахын зовлонг биеэрээ амссан тэрээр гэр бүл зохиож үрийн зулай үнэрлэсний ойн баярын өдрөө өнөөдөр тэмдэглэж байна. Тэрээр энэ тухайгаа :

"Өнөөдөр хайрт охины минь хорвоод мэндэлсэн өдөр. 

Бүдэрч унаад толгойгоо хагалсан ч, өвдөгнийхөө өөхийг гаргаад цэвэрлүүлж байхдаа ч, хүнд шоолуулж гадуурхагдан хэцүү байсан ч огт нулимс унагаж байгаагүй ээж нь охиныгоо гарснаас хойш уйланхай болж гүйцсэн.
Мэдээж охиныгоо харж баярлаад төрөхийн орон дээр уйлж байлаа. Ээжид нь төрөхийн орон дээр хэвтэх үнэхээр хэцүү байсан, байнгын чангарч таталт өгдөг гараа сувилагчдаар ээлжлэн даруулж байгаад л охиныгоо төрүүлж байсан. Хэцүү бүхнийг миний охин үгүй болгож, ээждээ ухаарал хайрласан юмаа. 

Охиныгоо хөхүүлж чадахгүй өлсөөд уйлахад нь дагаж уйлаад байснаа бодоход одоо охиныгоо өргөөд л тоглодог сайхан үе иржээ

Эхний зураг бол охиныгоо хөхүүлж сурсан үеийн зураг. 

Бид хоёрын эхлэл болсон ээждээ баярлалаа" хэмээсэн байна. 

 

 

Б.Болор 

Эх сурвалж : Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (13)

Онцлох мэдээ