"Хар сувдны нууц" уран сайхны киноны "үнэг" Цоомоогийн дүрээр үзэгчдэд танил болж байсан загвар өмсөгч М.Намуунцэцэг хэсэг хугацаанд сураг алдарсан. Харин хүмүүс түүнийг улаан хөлтийг урдуураа өнгөрөөж үзээгүй алтны магнат эртэй хамтын амьдрал эхлүүлээд алга болов уу гэх цуурхал хүртэл тараагаад амжсан. Тэгвэл энэ нь худлаа мэдээлэл бөгөөд үеийн тэнгийн залуутайгаа гэр бүл болж, хөөрхөн хүүхдээ өлгийдөж авсан гэнэ лээ.

"Ээж" хэмээх эрхэм цолыг хүртсэнээсээ хойш залуу жүжигчин маань хоёр ч кинонд дүр бүтээгээд амжлаа. Адтай үнэг Цоомоо "Бүхнээс дээгүүр", "Үзэсгэлэнт 12 сар" кинонуудад дүр бүтээж эргэн ирснээ зарлаад авав.

Дашрамд сонирхуулахад Ц.Мянганбаяртай холбогдлоо гэх цуурхал эд тарж байх үед М.Намуунцэцэгийг алтны магнатаас хамгаалах нийгэмлэг хүртэл байгуулагдах гэж байсан ч гэдэг.
Д.Аялгуу
Эх сурвалж: Breakingnews.mn
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Мэдэхгуй ээээ
uhsen atsnii olnii tanil medehgui l um bna