"Авьяаслаг Азиуд" тэмцээнд оролцож финалын шатанд шалгарч үлдсэн Б.Шижирбат финалын шатны үзүүлбэр дээрээ хайртай бүсгүйдээ гэрлэх санал тавьж олон хүний сэтгэлийг хөдөлгөөд авсан. Өдийг хүртэл өөрийн авьяас чадвар хөдөлмөрөөрөө зүтгэж яваа түүнийг тус тэмцээнд түрүүлүүлэхийн төлөө саналаа өгөн дэмжиж буй элэг нэгт Монголчууддаа хандан тэрээр
"Hi hi, өнөөдөр санал хураалтын сүүлчийн өдөр буюу орой 23.59 хүртэл аваад маргааш орой 18.00 цагийн үед хариугаа сонсох нь дээ. Ялсан ч бай үгүй ч бай энэ өдрийг хүртэл намайг дэмжиж 7 хоног шуугисан нь миний хувьд маш гайхалтай өдрүүд байлаа. Та бүхэндээ дахин дахин баярлалаа" хэмээсэн байна.

Б.Болор
Эх сурвалж : Breakingnews.nm
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250