...
...

Жүжигчин Батушка экс амраг Нарагийн талаар ингэж дурсжээ

"Шинэ-үе" продакшнаас ажил амьдралын гараагаа эхэлж олонд танигдсан жүжигчин Т.Баттулга буюу Батушка охидын анхаарлыг ихээхэн татдаг нэгэн. Ихэвчлэн дүүмэд бүсгүйг амрагаараа сонгож, нууцхан болздог байсан тэрээр дуучин Наратай үерхэж байгаагаа зарлаж олон ч охидын зүрхэнд шар ус хуруулж байсан түүхтэй. Аз жаргал дүүрэн байгаагаа батлан харуулж, энэ тэндхийн арга хэмжээнд хөтлөлцөн гүйж байсан хос хоёр нэг л өдөр салчихсан. Салсан шалтгаан нь одоог хүртэл тодорхойгүй бөгөөд жүжигчин Батушка ганц бие хэвээр байгаа бол харин Нара хөөрхөн хүүтэй болж ганц бие ээжийн амьдралыг сонгосон билээ. 

Жүжигчин залуу экс амраг Нарагийнхаа талаар муу муухайг ярихыг хүсдэггүй бөгөөд сайн эзэгтэй, сайхан эмэгтэй, хоол хийхдээ сайн, халамжтай хэмээн хэдэнтээ ам нээж байсан удаатай. Мөн нүцгэн зургуудаа авахуулахад нь дургүйцэж байгаагүй, залуу насандаа гоо зүйн үүднээс ийм зураг авалт байх ш дээ хэмээн ихэд дэмждэг байсан гэв.  

Эх сурвалж: Breakingnews.mn

Д.Аялгуу

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (6)

Онцлох мэдээ