...
...

Т.Дэлгэрмөрөн "Царайг чинь бузартуулахаас өмнө холбогдож, үйлээ нимгэлж, үйлдлээ цайруулаарай"

"Номин талст" хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн сүүлийн үед дуулиан шуугиантайхан амьдрах болсон. Ганц охиноо нүдний цэцгий мэт хайрладаг тэрээр охиных нь утсыг хулгайлсан эмэгтэйг өөрийн цахим хуудсаар дамжуулан заналхийлжээ. Тэрээр

"Хүүхдийн хажууд суугаад юу ч болоогүй юм шиг яриа өдөж байгаад халааснаас нь утсыг нь авч байгаа тэр нэг бүсгүйн үйлдэл бас л сак шүү. Өчигдөр Зөөсий утсаа алдсан юм. Камер шүүлгээд үзтэл гараад ирдэг байгаа. Заа муу ёрын хулгайчаа утсандаа биш үйлдлийг чинь олон нийтийн сайтад тавьж  царайг чинь бузартуулахаас өмнө холбогдож үйлээ нимгэлж, үйлдлээ цайруулбал цайруулаарай. Хоёрдугаар ангийн хүүхдээр чинь, дүүгээр чинь чам мууг байгаа газраас чинь барьж базна шүү муу бузар минь. Цагийн хугацаа өглөө шүү. 99193227 дугаарлуу холбогдож өгөөрэй. Камер ажиллаж байгааг мэддэггүй муу мал бас сандарсан хүүхэд утсаа хайгаад яах ч учираа олохгүй байхад жорлонруу гүйж тэнд унтрааж байгаа энэ тэрийг нь бодохоор зүгээр л гарыг нь хугалаад хүзүүгээр нь ороочихмоор..." хэмээн уурссан байна. 

 

Ж.Сондор

Эх сурвалж : Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (38)

Онцлох мэдээ