...
...

О.Отгонцэцэг "Ямартай ч хүү маань партидаж сурчээ"

Австрали улсад тун амжиллтай ажиллаж хөдөлмөрлөж байгаа эмэгтэй бол О.Отгонцэцэг. Тэрээр Австрали улсад хоёр дахь амьдралаа эхлүүлсэн бөгөөд өөрийн хүү болон нөхрийн хамтаар амьдардаг тэрээр тус улсын боловсролын систем болон Монгол улсын боловсролын системийг ийн харьцуулжээ. 

 

"Австралийн боловсролын систем нь хүүхдийг төлөвшүүлэх, зөв суурьтай насанд хүрсэн хүн болгодог юм шиг байна.

Хүү минь анх 3р ангидаа Австралийн улсын сургуульд орж байсан. Одоо 6р ангиа төгсөж байна.

Анх сургуульд орсон цагаасаа өнөөдрийг хүртэл гэрийн даалгавар гэж тогтмол өгдөггүй. Ихэвчлэн мэтгэлцээн, шүлэг зохиох, зураг зурах гэх мэт л гэрийн даалгавар өгч байсан... Сургуулиуд хичээлээс гадуурх курс, зугаалга улирал тутам эсвэл жил бүр зохион байгуулдаг. Хүүхдийг нийгэмшүүлэх, биеийг нь даалгах, амралт зугаалгад биеэ хэрхэн авч явахыг нь багш нараар нь дамжуулан харуулдаг юм байна.

Хүү маань бол гуравдугаар ангиасаа л жил бүр парти д явлаа... Гурван жил дараалан сургуулийн партид нийтдээ найман удаа явсан байна. Анхны парти алдаатай оноотой байлаа миний хүүд...Энэ жил харин зургадугаар ангиа төгсөх парти дээрээ миний хүү болон ангийнх нь найзууд ямар гоё жентлэмэн биеэ авч явж, хамтдаа бүжиглэн цагийг сайхан өгүүлэхийн зэрэгцээ соёлтой пардидаж сурчээ...

Магадгүй та мэдэх л байх гэхдээ миний үед сургуулийн парти гэж шинэ жил л болдог байлаа. Оюутан болоод л анх парти гэдэг зүйлд орж үзсэн ч бид бүгд бие ээ яаж хатагтай шиг, жентлэмэн шиг авч явахын зэрэгцээ хөгжилтэй цагийг өнгөрүүлэхийг мэддэггүй байсан. Аргагүй шүү дээ хэн ч бидэнд зааж өгөөгүй... Бидний багш нарт хэн ч зааж өгөөгүй...

Ямартаа ч хүү маань партидаж сурчээ!"

 

 

Б.Болор

Эх сурвалж : Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (4)

Онцлох мэдээ