...
...

Хэний нүд рүү харж болохгүй вэ

“Харц харцаараа ширтэлцэх” гэсэн ойлголт нөхцөл байдлаас шалтгаалан өөр өөр байдаг аж. Хэн нэгэн танихгүй хүн нүд рүү шууд ширтээд байвал эвгүй мэдрэмж өөрийн эрхгүй төрдөг.

Зарим хүмүүсийг “хүний нүд рүү эгцэлж хардаггүй, чонын бэлтрэг шиг гөлөлзсөн” хэмээн шүүмжилдэг. Тэгвэл хэний нүд рүү харж болох, хэнийх рүү харж болохгүй талаар ямар нэгэн ойлголтууд байдаг болов уу?

Хүний хүүхдийн нүд рүү эгцлэн ширтэх тийм ч таатай зүйл биш аж. Учир нь, томчуудыг бодвол хүүхдүүд гадны хүний харцанд их эмзэг байдаг тул хэн нэгний таагүй ширтэлт тухайн хүүхдийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэн, цаашдын амьдралд нь бүтэлгүйтэл авчрах магадлалтай байдаг гэнэ.

Харин өөрсдийн хүүхэдтэйгээ бол харцаараа ширтэлцэх зайлшгүй шаардлагатай. Энэ нь эцэг эх болон хүүхдийн хооронд дулаахан контакт үүсгэдэг бөгөөд эсрэг тохиолдолд хүүхдүүд өөрсдийгөө хэнд ч хэрэггүй амьтан хэмээн боддог аж.

Хэсэгхэн харьцсаны дараа таагүй мэдрэмж төрүүлдэг хүмүүс бидний эргэн тойронд мэр сэр байдаг.

Тиймэрхүү хүмүүсийг заримдаа “энергийн вампир” гэж нэрлэх нь ч бий. Тэгвэл тэдгээр таагүй мэдрэмж төрүүлдэг хүмүүс чиний хувьд хэн байлаа ч, түүний нүд рүү эгцлэн ширтэх хэрэггүй юм байна.

Тэд өөрийн тань нүд рүү ширтэхийг оролдоод байвал аль болохоор харц тулгарахгүйг хичээн, болж өгвөл тиймэрхүү таагүй мэдрэмж төрүүлдэг хүмүүстэй уулзаж ярилцахаас аль болохоор зайлсхийх нь зүйтэй.

Мөн цыганууд өөрсдийн хохирогчдод харцаараа нөлөөлөхийг оролдон, тэднийг төөрөгдүүлж ахиухан мөнгө салгахыг хичээдэг.

Та өөрийгөө ямар ч ховсонд орохгүй гэдэгт итгэлтэй байдаг хэдий ч цыган эмэгтэйтэй ярилцаж байхдаа харц тулгарахгүйг хичээгээрэй.

Дэлхийн улс үндэстнүүдийн хувьд, нүд нүд рүүгээ ширтэлцэн ярилцах явдал янз бүрээр тооцогдоно. Жишээ нь, латин америкчууд болон европчуудын хувьд энэ үйлдлийг хэвийн гэж үздэг бол, зарим оронд өөрөөр хандах явдалтай тулгарна. Америкчуудын хувьд, хэрэв эрчүүд бие биеийнхээ нүд рүү ширтэлцэж байвал дур хүслийн илэрхийлэл гэж ойлгогдох магадлалтай гэнэ. Харин араб, гүрж, армян, турк эмэгтэйчүүдийн хувьд, эр хүнтэй ярилцах явцдаа түүний нүд рүү харалгүй, доошоо шал ширтэх ёстой аж. Мөн хятадууд ч гэсэн, “нүд нүд рүүгээ ширтэлцэхийг” таатайд тооцдоггүй учраас бие биетэйгээ ярилцах үедээ эрүүнийх нь хавьцаа харцаа төвлөрүүлдэг гэнэ.

Гэмт этгээдүүд, ялангуяа рецидив хэрэгтний нүд рүү аль болохоор ширтэхгүйг хичээх хэрэгтэй.

Бид заримдаа тиймэрхүү этгээдүүдийн нүд рүү ширтсэнээр тэднийг “дийлэх” тухай алдаатай боддог. Тэгвэл тэдгээр хэрэгтнүүд хүний шулуухан харцыг түрэмгийллийн шинж гэж тооцдог учраас тан руу шууд дайрахаас ч буцахгүй аж. Гэмт хэргийн ертөнц өөрийн гэсэн бичигдээгүй хууль дүрэмтэй байдаг учраас иймэрхүү төрлийн харилцаа эцэстээ харамсалтайгаар төгсөж ч магадгүй юм.

Амьтад гэхэд, хүрээлэн буй орчныг биднээс огт өөрөөр хүлээн авдаг. Жишээ нь, махчин араатан өөрийн олзоо агнах үедээ маш анхааралтай ширтдэг.

Хэрэв та нохой, эсвэл муур /арслан, бар бол бүр ч аймшигтай/ -ын нүд рүү эгцлэн ширтээд байвал тэд таны харцыг өөрсөдтэй нь тулалдахыг хүссэн аюулт дуудлага гэж ойлгоод шууд тан руу үсрэн дайрч болзошгүй аж.

Өөрийгөө толинд харахад бас учир жанцан байдаг юм байна шүү. Биоэнергийн мэргэжилтнүүд энэ талаар сэрэмжлүүлж байна. Өөрийнхөө толинд туссан дүрсний нүд рүү цоо ширтээд байвал энергийнхээ зарим хэсгийг толинд буй “ихэртээ” өгснөөр элдэв өвчин, зовлонд өртөх магадлалтай гэнэ. Бидний өвөг дээдэс, настан буурлуудын байнга хэлдэг байсан “толинд их харах муу” гэдэг үг шинжлэх ухааны үндэстэй байсан нь үүгээр батлагдаж байна.

Д.Мигаа

Эх сурвалж: Breakingnews.mn  

 

 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (2)

Онцлох мэдээ