...
...

Д.Энхтуяа: “Эжрис” салон шинэ жилийн баярыг тохиолдуулан үйлчлүүлэгчдээ онцгой бэлэг барьж байна

Сүүлийн үед зузаан будгаас илүү, будалтгүй цэмцгэр харагдах нь бүсгүйчүүдийн хүсэл болоод байгаа билээ. Тэгвэл энэхүү боломжийг олгож “Эжрис” салон өөрийн брэндийн бүтээгдэхүүнийг Монголд оруулж ирдэг болсоор олон жил болжээ. Хэдийнээ олонд танигдан байнгын үйлчлүүлэгчтэй болсон Эжрис салон шинэ жилийн гайхалтай сюрпризийг бүсгүйчүүддээ барьж байгаа аж. “Эжрис” салоны захирал Д.Энхтуяатай ярилцлаа.


- “Эжрис” брэндийн бүтээгдэхүүн тун ч алдартай. Энэ талаасаа ч хэрэглэгч олон байдаг. Энэхүү  брэнд Монголд орж ирээд хэр удаж байна?

- Манай бүтээгдэхүүнийг охид, бүсгүйчүүд маш сайн мэддэг. Эмэгтэйчүүд гоё сайхан байхын тулд гадна талаасаа л нүүрээ будаж анхаараад байдаг. Заримдаа хэт зузаан будаг хиймэл харагдуулах нь ч бий. Тэгвэл “Эжрис” брэндийн бүтээгдэхүүн нь XXI-р зуунд охид бүсгүйчүүд нүүрийг зузаан будалтгүйгээр, өөрийн арьсаар нь өнгөлөг байлгая гэсэн уриатайгаар гарч ирсэн юм. Энэхүү брэнд Монголд орж ирээд 15 жил болох гэж байна. Энэ хугацаанд олонд танигдаж, байнгын үйлчлүүлэгчтэй болсон. Бүтээгдэхүүний гол онцлог нь далайн гаралтай нэг эст амьтан ургамлаас бүтсэн учир манай орны хатуу ширүүн уур амьсгалд бүрэн тохирсон. 1996 онд J.Gohen гэх эрдэмтэн Эжрисийн бүтээгдэхүүнийг бүтээж, патенталсан юм. Улмаар 2000 онд Хятадын Гуанжугийн гоо сайхны төв тус брэндийн гоо сайхны бүтээгдэхүүнийг Азид борлуулах эрхийг авч байлаа. Тиймээс бид Гуанжугаас бүтээгдэхүүнээ оруулж ирдэг. Манай брэндийн нүүр царайгаар 2004 онд жүжигчин Өөдөө ажиллаж бүтээгдэхүүнийг маань олонд таниулж байсан. Өөдөө маань одоо ч гэсэн "Эжрис" брэндийн бүтээгдэхүүнээ хэрэглэдэг. Учир нь манай бүтээгдэхүүнийг хэрэглэх тусам арьс илүү өнгөлөг, толигор болж, залуужсаар байдаг.

- Танай салоны үйлчлүүлэгчдийг татах нууц  нь юунд оршдог вэ?

- Бидний үйлчилгээ байх. Үйлчлүүлэгчид маань биднийг зорьж үйлчлүүлдэг шалтгаан нь чанартай, үр дүнтэй үйлчилгээ, найрсаг,  тогтвортой хамт олон. Тухайлбал, манай салоны массаж нь өөрийн гэсэн тусгай арга барилтай. Азийн цэгэн массаж болон хор тайлах иллэгийг  лимфын урсгалын дагуу эмч нарын зөвлөснөөр мэргэжлийн гоо сайханчид хийж гүйцэтгэдэг. Манай салон Монголдоо Улаанбаатар хотын хэмжээнд биеийн хор тайлах массажаа брэнд болгож чадсан. Өнөөдрийн нийгэмд агаарын бохирдол, хоол хүнснээс эхлээд бидний биеийг хордуулж байгаа зүйлс олон бий. Хорт бодисууд биед хуримтлагдсанаар өвчин болдог. Тиймээс өвчин болохоос нь өмнө гоо сайхны салонууд биеийн хор тайлах буюу сувгийн бариануудыг хийдэг. Энэхүү бариануудыг манай салоны гоо сайханчид олон жил хийж ирсэн учир маш сайн туршлагатай. Хор тайлах бариаг 2-3 удаа хийлгэхэд л бүх биеийн ядаргаа болон ерөнхий хордлого тайлагдана. Зөвхөн хор тайлах бариаг хийгээд зогсохгүй, нуруу, хөлний массажыг цогцоор нь  хийснээр үйлчлүүлэгчдээ сэтгэл ханамжийг чаддаг. Зарим салон эдгээр бариаг иллэг маягаар хийгээд өнгөрдөг. Харин манай барианы хувьд лимфын урсгалын дагуу мэргэжлийн гоо сайханчид хийдгээрээ онцлог. Мөн “Эжрис” брэндийн бүтээгдэхүүний үйлчилгээ нь маш сайн үр дүнтэй. Далайн үнэр нь тайвшруулна. Эжрисийн нэг удаагийн маскыг нүүрэндээ тавихад үр дүн нь шууд мэдрэгддэг. Брэндийн маань нарны хамгаалалтай крем, тос нь олонд танигдж, байнгын хэрэглэгчтэй болж чадсан. Крем нь гэхэд нүүрийг гялгар чийглэг харагдуулж, будсан ч будаагүй юм шиг арьсны өнгөөр хувирдаг.

- Зарим гоо сайхны бүтээгдэхүүн хурдан үйлчилгээгээ үзүүлдэг хэрнээ арьсыг гэмтээдэг гэдэг. Танай бүтээгдэхүүний хувьд?

- Тийм. Гэхдээ манай бүтээгдэхүүн маш сайн, эрүүл үр дүнтэй гэдгийг бардам хэлнэ. Эжрисийн хамгийн гол онцлог нь далайн сэнгэнэсэн уур амьсгалыг арьсанд мэдрүүлдэг, байгалийн гаралтай.  Тиймээс ч чийгшил, цайруулах, чангаруулах гээд бүхий л үйлчилгээг үзүүлдэг. Зуун хувь байгалийн гаралтай хэрнээ нэг удаа л хэрэглэхэд шууд үр дүнгээ өгдөг. Хэрэглэгчид маань ч үүнийг сайн мэднэ.

- Бүтээгдэхүүний арьсанд үйлчлэх хугацаа хэр удаан бэ?

- Хүмүүс биднээс байнга энэ тухай асуудаг. Манай бүтээгдэхүүн үйлчилгээгээ 7-10 хоног барьдаг. Тиймээс эрхэм бүсгүй та манай салоноор сардаа 2-3 удаа үйлчлүүлэхэд л таны арьсанд тулгамдаж буй бүхий л асуудал шийдэгдэнэ. Мөн гэрээрээ  Эжрисийн бүтээгдэхүүнийг хэрэглэж болно. Эжрисийн бүтээгдэхүүн нь төрөл бүрийн арьсанд зориулж олон төрөл гарсан байдгаараа онцлог. Эссэнц, тоник гэх мэт маш олон төрлийн бүтээгдэхүүнийг комоор нь хэрэглэж болно.

- Эдийн засаг хямралтай байгаа болохоор төдийлөн үнэтэй бүтээгдэхүүнийг эмэгтэйчүүд хэрэглэж чаддаггүй. Танайх бүтээгдэхүүний үнийн хувьд ямар бодлого баримталдаг вэ?

- Эжрисийн бүтээгдэхүүн үнийн хувьд маш боломжийн. Нэг сэтэндээ гэхэд 5-6 төрлийн бүтээгдэхүүн байдаг. Нэг сэтний үнэ 200 000 - 230 000 төгрөгийн үнэтэй. Яагаад ийм хямдхан байна вэ гэж гайхаж магадгүй. Хүмүүсийн ихэнхи нь хямдхан бол чанаргүй гэсэн ойлголттой байдаг. Тэгвэл олон жилийн турш манай компани Эжрисийн бүтээгдэхүүнийг үйлдвэрээс нь шууд татсаар ирсэн. Тиймээс ч үнэ  боломжийн байдаг. Зах зээлийн хямралтай үед бид үнээ барихыг хичээдэг. Манай бүтээгдэхүүний үнэ боломжийн гэдэгтэй хэрэглэгч нар маань ч санал нийлдэг. Өнөөдрийн бидний бүтээгдэхүүнээ борлуулж байгаа ханш 5 жилийн өмнөхтэй ижил байгаа.

- Нэг сэт бүтээгдэхүүнийг хэр удаан хэрэглэх үү?

Янз янз байдаг. Манай нэг хэрэглэгч “Нэг сэт бүтээгдэхүүнийг гэрээрээ 45 хоног хэрэглэлээ” гэж байсан. Зарим нь бүүр гурван сар ч хэрэглэлээ гэдэг. Энэ нь тухайн хүний хэрэглээнээсээ л хамаардаг байх. Бид үйлчлүүлэгчдээ орц, савлагаанаас нь хамаараад хэдэн хоног хэрэглэх ёстой зааварчилгааг өгдөг.

-       Танай салон шинэ байранд орж үйл ажиллагаагаа өргөжүүлсэн байна. Байрлал солигдохоор байнгын үйлчлүүлэгчдээ алдах тохиолдол ч бий. Танай салоны хувьд?

-       Бид шинэ байранд орж, эмнэлгийн тусгай зөвшөөрөл аван, үйл ажиллагаагаа илүү өргөжүүлсэн. Энэ талаасаа ч мэргэжлийн эмч, гоо сайханч гэх мэт мэргэжлийн баг хамт олон ажиллаж байгаа. Энэ нь бидний давуу тал. Тухайлбал, тэргүүлэх, магистр, ахлах сувилагч, олон жилийн турш арьсны эмчээр ажилласан гэх мэт туршлагатай хамт олноор багаа бүрдүүлсэн. Тиймээс үйлчлүүлэгчдээ илүү санй үйлчилгээг үзүүлэх болно.

-       Үйл ажиллагаагаа өргөжүүлэн ямар үйлчилгээг шинээр нэвтрүүлсэн бэ?

-       Урьд нь манайх нүүрний массаж, батга цэвэрлэгээ зэрэг эрүүл ахуйн чиглэлийн үйлчилгээг хийж байсан. Эдгээр үйлчилгээ дээрээ нэмээд, орчин үед гоо сайхны салонуудад брэнд болж, үйлчлүүлэгчдийн сонирхлыг татаж буй  PRP smart, PRP энгийн, PRP +эхэс, дан эхэс, MTS дан, MTS эхэсийн тарилга, PRP + эхэс + MTS тарилга, Cinderella-н “С” 3-н тарилга коллутан зэрэг тарилгыг хийж байна. Сүүлийн үед ботоксын олон төрлийн үйлчилгээ шинээр гарч байгаа. Тухайлбал, шүршдэг ботокс, шингээдэг ботокс гэх мэт. Эдгээр үйлчилгээг ч мөн манайх нэвтрүүлэн, чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэж байна. Ботоксын сөрөг нөлөөний тухай янз бүрийн яриа байдаг. Тэгвэл манай салонд мэргэжлийн эмч нар тунг нь тааруулж, чанарын өндөр түвшинд ботоксын үйлчилгээг үзүүлж байгаа. Мөн сэвх арилгах, маникюр, пэдикюр, сүүлийн үеийн дижитал аппаратаар хөмсөгний шивээс, үсний цогц үйлчилгээг үзүүлж байна. Тухайлбал, Испанийн “Таха” брэндийн үсний цогц эмчилгээг нэвтрүүлсэн. Энэ нь үс унах, ургалт муу байх, өнгө алдах гэх мэт бүхий л төрлийн үсний өвчнийг цогцоор эдгээнэ. Мөн хуухьны цэвэрлэгээг хийж байгаа. Хэрэв үйлчлүүлэгч та манай салоноор үйлчлүүлбэл цаг заваа хэмнэн, бүхий л үйлчилгээг нэг дороос бүрэн авах боломжтой. Танд найрсаг хамт олон, дээд зэрэглэлийн үйлчилгээг үзүүлэх болно

-       Байгуулагыг ажилчдын мэдлэг чадвараар нь дүгнэдэг. Ажилчдаа хэрхэн мэргэшүүлдэг вэ?

-       Манай “Эжрис” компани жилдээ нэг удаа Гуанжу, Хөх хот зэрэг газруудад болдог гоо сайхны сургалтад ажилчдаа хамруулдаг. Ингэснээр орчин үеийн шинээр гарч буй дэвшилтэт үйлчилгээг Монголдоо нэвтрүүлж, гоо сайхны шинэлэг хувьсалтай хөл нийлүүлж алхах боломжтой болж байгаа юм. Манайд ихэвчлэн тэргүүэх зэрэгтэй хүмүүс ажилладаг.

-       Танайхаар хэчнээн хүн үйлчлүүлдэг вэ. Байнгын үйлчлүүлэгчдийнхээ дунд судалгаа хийж үзсэн үү?

-       Сардаа 300-аад хүн манай салоноор үйлчлүүлдэг. Мөн “Тэр хүнээс танай үйлчилгээний тухай сонсоод ирлээ” гэсэн хүмүүс ч байдаг. Үүнээс бид үйлчлүүлэгч нар маань бидэнд ямар их итгэл хүлээлгэж байгааг хардаг.

-       Танай салоноор үйлчлүүлснээр сэтгэл ханамжийг 100 хувь авч чадах уу?

-       Чадна гэж би бардам хэлнэ. Мянга сонсохоор нэг үз гэдэг дээ. Бид бүхий л төрлийн үйлчилгээг чанарыг өндөр түвшинд хийнэ. Мөн үйлчлүүлэгчидтэйгээ найрсаг харилцаа тогтоохын тулд олон бэлгийг барьдаг. Тухайлбал, Хавар болж улирал солигдохоор хүмүүс ядардаг. Харин бид энэ үед нь сарын хугацаанд том хямдралыг зарладаг. Зарим газрууд сезон орлоо гээд үйлчилгээ болон барааныхаа үнийг нэмдэг. Тэгвэл манай Эжрис салон улам илүү үйлчилгээгээ хямдруулж, үйлчлүүлэгчдээ бэлэг барьдаг. Тухайлбал, 35 мянган төгрөгийн цогц үйлчилгээнд ороход дараагийн үйлчилгээндээ үнэгүй орох эрхийг олгоно. Нэг удаагийн үйлчилгээний үнээр хоёр удаа үйлчлүүлэх боломжтой гэсэн үг. Бид энэхүү хямдралтай үйлчилгээг жилд хоёр удаа зарладаг.

-       Тун удахгүй шинэ жилийн баяр тохиох гэж байна. Үүнтэй холбогдуулан танай салоноос ямар нэгэн урамшуулал зарласан уу?

-       Шинэ жил болох гэж байгаа болон байраа шинэчилсний давхар баяр болгож үйлчлүүлэгчдээ бэлэг барьж байгаа. Шинэ жилээр гоё байхын тулд эмэгтэйчүүд эртнээс арьсандаа анхаарах хэрэгтэй. Арьс толигор байж шинэ жилийн будалт гоё болдог. Будалт хийлгэхээсээ 3-7 хоногийн өмнө арьсаа бэлдсэн байх шаардлагатай. Арьсаа бэлдээгүйн улмаас шинэ жилийн будалт хийхэд арьс нь үхжиж, хуурайших байдал үүсдэг. Тэгвэл манай салон маскны үйлчилгээндээ 20 хувийн хямдрал зарлаж байгаа. Үүгээр ч зогсохгүй арьс гуужуулалтыг үнэгүй хийж бэлэг барьж байна. Мөн гоёлын нүүр будалтын үнээ гурван жилийн өмнөх үнэ ханшаар нь хэрэглэгчдээ үйлчилж байгаа. Энэ жил ч гэсэн өмнөх жилүүдийнхтэй адил 25000 төгрөг, энгийн будалт 15000 төгрөгийн үнэтэй байна. Маникюр, пэдикюрын орчин үеийн будалтуудыг хийж байгаа. Манайхаар үйлчлүүлэхдээ өглөө 8-10 цагийн хооронд утсаар холбогдож цаг авна. Та манайд гоёлын хувцастайгаа ирэхэд л болно. Бусдыг нь бид  хариуцна. Ярилцлага өгч буй завшаанаа ашиглан өнөөдрийг хүртэл 15 жилийн турш манайхаар үйлчлүүлж байсан үйлчлүүлэгчдээ баярлалаа. Бид үйлчилгээгээ улам илүү сайжруулан, шинэлэг үйлчилгээг нэвтрүүлэх болно. Тиймээс шинээр ирэх үйлчлүүлэгчдээ ч гэсэн манайхыг сонгохыг хүсье.  

Хаяг: Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг 11-р хороолол дөрвөн уул худалдааны төвийн хоёр давхарт
Утас: 77317755, 86011421, 99231447

Б.Янжиндулам

 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ