...
...

104 настай Япон эмчийн урт наслах тухай гайхалтай зөвлөгөө

Монголчууд зуу насалж зургаадай таяг тулаарай хэмээн ерөөдөг. Зуугаас илүү насалж аз жаргалтай эрүүл амьдрахад бидэнд тун энгийн хэдэн зүйлс хэрэгтэй байдаг ажээ. Японы эмч 104 настай Доктор Шейхаки Хинохара эрүүл, урт удаан амьдрах тухай 14 ном гаргасан бөгөөд түүнийгээ ердөө 12 хэсэгт багтаан ийн хэлжээ. 

 

1. Жингээ барь

Эрүүл зөв хооллох нь чухал бөгөөд тэрээр өглөөний цайндаа жүржийншүүс,  кофе, чидуны тос бага зэрэг,Үдийн хоолонд тэрээр жигнэмэг, сүү иддэг бол оройн хоолонд будаа, ногоо, загас иддэг. Тэрбээр мөн 100 гр идэхийг зөвлөж байна. Мөн долоо хоногт хоёр удаа өөхгүй мах хэрэглэхийг зөвлөжээ. 

 


2. Эмчид 100 хувь итгэх хэрэггүй

Эмчийн зөвлөгөөг сохороор бзз дагаарай. Тэдэнд хааяа алдах үе гардаг. Бүх зүйл зөвхөн танаас шалтгаална. 


3.Шинжлэх ухаан юуг ч эдгээгээгүй

Дан ганц шинжлэх ухаанд итгэх хэрэггүй. Уламжлалт арга барил танд тус болж болно. Аливаа өвчнийг эмчлэхийн тулд таны сэтгэл санаа, сэтгэлгээ ч мөн чухал үүрэгтэй гэдгийг бүү мартаарай. 


4. Ямагт урьдчилж төлөвлөж бай. 

Аливаа зүйлийг урьдчилан төлөвлөх нь тархины үйл ажиллагааг сайжрууладаг бөгөөд доктор Хинохара 2020 оны олимпын тасалбар аль хэдийнээ захиалсан гэнэ. 


5. Өвдөлт бол гайхамшигт зүйл ( өвчин намдаагч бүү ашигла гэсэн үг). 

Өвдөлтийг эмээр бус сонирхолтой олон аргаар эмчилж болно. Жишээ нь гэрийн тэжээвэр амьтнаа илэх үед хүний өвдөлт намдаж эхлэдэг байна. 


6. Урам зоригийг дээдэлж бай. 

Хүсэл эрмэлзлэлтэй байхын тулд үргэлж урам зоригтой байх хэрэгтэй. Урам зоригийг хэзээ ч мартаж болохгүй. 


7. Амьдралын бүх зүйлд үнэн сэтгэлээсээ талархаж бай!. цахилгаан шат битгий ашигла. 

Тэрээр өдрийн 18 цагийг ажиллахад зарцуулдаг бөгөөд өөрийн чадах бүхий л зүйлсээрээ эргэн тойрон нийгэмдээ тус болдог байна. Лифт биш шат ашиглах нь олон төрлийн өвчнөөс танийг сэргийлж чадна. 


8. Санаагаа зовоохоо боль ( болох юм болдогоороо л болог). 

Амьдрал бол тааж хэлэхийн аргагүй олон үйл явдлын хэлхээс юм. Тиймээс бид ямар нэг зүйлийн талаар санаа зовохоо болих хэрэгтэй. Энэ нь зөвхөн сэтгэл гутралд хүргэж, илүү олон асуудлыг үүсгэх бөгөөд аливаа зүйлд санаагаа чилээхээ больсноор бид илүү эерэг байх болно. 


9. Мэддэгээ хуваалц. 

Тэрээр 100 нас хүртлээ Японы өнцөг булан бүрт очин лекц тавьсан бөгөөд энэ хугацаанд 100 гаруй лекц тавьжээ. Өгөх нь авахаасаа илүү ерөөлтэй. 


10.Мөнгөнд галзууртлаа бүү дурла. 

Үргэлж мөнгө хөөцөлдөж явах нь танийг хаа ч хүргэхгүй. Эцсийн мөчид бас та тэднийг аваад явж чадахгүй шүү дээ. 


11. Үлгэр жишээ болохуйц зүйлээ ол. 

Өөртөө үлгэр дуурайлал болохуйц хэн нэгнийг ол. Хэцүү үе тулгарвал тэр яах байсан бол? хэмээн өөрөөсөө асуу. Хариулт нь тун хурлан олдох болно. 


12.Тэтгэвэртээ(чөлөөндөө) гарахыг бүү бод (сэтгэл, оюунаараа залуу байх нь чухал, нас чухал биш) 

Таны бие сэтгэл эрүүл байгаа цагт тэтгэвэртээ гарах гэж яарсны хэрэггүй. Аз жаргалтай амьдрахын тулд илүү их хөдөлмөрлө. Таныг амжилттай аз жаргалтай амьдарна гэдэгт итгэлтэй байна. 

 

 

Б.Болор

Эх сурвалж : Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (3)

Онцлох мэдээ