...
...

МУГЖ Г.Урнаа : Газарт буун хэсэг амсхийхэд минь алган дээрээ эрхлүүлж, энгэртээ чанга тэврэн хайрладаг бас хамгаалдаг

Монголын олны танил сайхан хосуудын нэг бол МУГЖ Жаргалсайхан болон түүний гэргий МУГЖ Г.Урнаа нар билээ. Мэргэжил нэгт хосууд үлгэр жишээ гэр бүлүүдийн тоонд зүй ёсоор багтах бөгөөд тэд бие биедээ хандан өөрсдийн сэтгэлийг ийнхүү илчилжээ :

 

"МУГЖ Б.Жаргалсайхан: Эхлээд би чамайгаа олж харсан. Зүрхнийхээ цохилт болгоны тоогоор чамайгаа би хайрласан. Тэгээд энэ сайхан гэрлэх ёслолын ордонд чи бид хоёр гал голомтоо бадрааж төр улсдаа Бэх-Очирын Жаргалсайханых гэдэг нэгэн өрх гэр бүлийг нэмсэн.


МУГЖ Г.Урнаа: Чинийхээ хайрын хүчээр бид бүгдээрээ хөх тэнгэрт эрх чөлөөтэй дүүлэн нисэх шувуу мэт аз жаргалтай байдаг. Газарт буун хэсэг амсхийхэд минь алган дээрээ эрхлүүлж, энгэртээ чанга тэврэн хайрладаг бас хамгаалдаг.
Харин одоо бид хоёр ач зээ нарынхаа амар амгалан өсөн бойжиж, хөгжилдөн инээлдэхийг нь хараад баярлаж суудаг эмээ өвөө хоёр болжээ. Гэр бүлээ хайрла хамгаал!” хэмээсэн байна. 

 

 

 

Б.Болор

Эх сурвалж : Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (15)

Онцлох мэдээ