Сармис хүний биед хэрэгтэй кальци, хүхэр, фосфор, төмөр зэрэг олон амин дэмээр баялаг юм. Мөн хүний биед зайлшгүй шаардагддаг тосыг хүртэл өөртөө агуулсан байдаг билээ. Тэгвэл сармис хүний дархлаа муудахад гардаг хомхойг хоромхон зуур эдгээдэг увдист хүнс ажээ. Тухайлбал нэг хумс сармисыг зүсч хомхой гарсан хэсэгтээ байрлуулна. Энэ аргыг 5 удаагийн давтамжтай хийгээрэй. 12 цагийн дотор л таныг зовоогоод байсан хомхой ид шидийн мэт алга болсон байна. Хэрвээ уруул орчимд гарсан хомхой том хэмжээтэй бол энэ аргаа эхний өдөр нь хийгээд дараа өдөр нь бас хэрэгжүүлэх хэрэгтэй. Уншигч танд хомхой хэмээх вирусийн халдварт өвчин асуудал болсоор байгаа бол энэхүү зөвлөгөөг заавал хэрэгжүүлээрэй.
А.Тэмүүл
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250