...
...

Толинд нуугдах ид шид!

 

Ихэнх хүмүүс толийг энгийн л нэг өөрийн болон өөр бусад зүйлсийн тусгалыг харах зүйл гэж ойлгодог.Тэгвэл энэ нь өрөөсгөл ойлголт юм байна.Учир нь толь тусгалд нь орж ирсэн бүхий л зүйлийн дүрс болон энергийг өөртөө шингээж авах чадалтай ажээ. 

Жишээ нь: Та толинд өөрийн тусгалыг харан сууж байтал шал ондоо зүйл таны нүдэнд харагдаж болно.Тэдгээр нь дараах зүйлс байх магадлалтай.Үүнд:

1.Таны өмнө тухайн толинд тольдсон хүний тусгал.Учир нь толь нь дээр дурьдсанчлан тусгалдаа орсон бүхий л зүйлсийн дүрсийг шингээж авах чадалтай.

2. Толь эргэн тойрныхоо энергийг шингээж авах чадалтай.Хэрэв тухайн толины эргэн тойронд ямар нэгэн муу зүйл болж байсан бол түүний муу энерги толинд шингэж яваандаа тэрхүү толийг байршуулсан айлд муугаар нөлөөлж элдэв янзын дүр зургийг харуулж болно.

3. Өнгөрсөн ба ирээдүй.Хэрэв таны амьдралд хэзээ ч мартагдхааргүй аймшигтай зүйл тохиолдож байсан эсвэл тохиолдох бол түүнийг толины тусгалаас харж болно.Үүний тулд та анхаарлаа дээд зэргээр төвлөрүүлж сурсан байх ёстой гэнэ.

Үүнээс гадна толины өмнө хэзээ ч өвчин, зовлон ярьж болохгүй бөгөөд толь тэрхүү сөрөг хандлагыг шингээж аваад эргүүлээд таны амьдралруу оруулах чадвартай.

Эцэст нь толь сайн гэхээсээ илүү саар зүйлийг өөртөө шингээдэг учир таньж мэдэхгүй газраас хуучирч муудсан толь гэр орондоо аваачихгүй байхыг хүсье...

 

 

 

 

Б.Болор

Эх сурвалж : Breakingnews.mn

Айдас ба аймшиг 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ