...
...

Биеэс хорт бодисыг гаргаж цэвэрлэх үйлчилгээтэй хүнсний ногоонууд

Хүн бүрийн хүсэн хүлээдэг Шинэ жилийн баяр тун удахгүй тохиох гэж байна. Жилд ганцхан тохиох уг баяраар хэн хүнгүй хамгийн сайхнаараа харагдаж, баярт мөчөө гайхалтай сайхан өнгөрүүлэхийг хүсдэг. Гаднаасаа ч дотроосоо эрүүл байж чадвал сайхан харагдах асуудал биш ээ. Таны гэдэс дотрыг цэвэрлэж гоолиг туранхай, гэрэлтсэн арьстай болоход туслах шидэт хүнсний ногоонуудыг фитнесс мисс Солонго танилцуулж байна. 

Улаан Сонгино: Ходоод гэдэс, бодисын солилцооны хямрал, амин дэм дутагдахад сарын турш хоолны өмнө сонгины шvvс юмуу нухашыг хоолны халбагаар нэг идээд байвал эмчлэгдэнэ.


Өргөст хэмх: Өргөст хэмх шээсний сүвийг цэвэрлэх vvрэгтэй. Єргєст хэмхэнд агуулагдаж байгаа луувангийн эд, өргөст хэмхний хvчил зэрэг нь уушиг, ходоод, элгэнд туслаж хорыг гадагшлуулж чаддаг.


Aмтат төмс: Гэдэс, ходоод, цусны нэрт цэвэрлэгч юм. Гэдэсний хананд наалдсан хорт бодисыг ялгаруулан гаргаж чаддаг.


Хар мөөг: Хар мөөг нь хоол боловсруулах системийн бохир зvйлийг арилгаж, цусыг тунгалагжуулна.


Далайн байцаа: Далайн байцаа нь цусны цагаан бөөм олшрох євчнєєс сэргийлдэг.


Байцаа: Цөс болон гэдэс ходоодыг хамгийн сайн цэвэрлэгч. Ялангуяа цэвэр байцааны шөл уух нь цөс өтгөрхөөс сэргийлдэг.


Алим: Алим нь хvнсний зvйл гэдсэнд тогтохоос сэргийлнэ.


Интоор: Гэдсэн дэх хорыг тайлах чухал нөлөөтэй. Гэдэс нь хорыг маш тvргэн ялгаруулан гаргадаг боловч шингээлт муудсан vедээ хорт эдийг гэдсэнд vлдээж, хөөн гаргаж чаддаггvй.


Гvзээлзгэнэ: Гvзээлзгэнд олон зvйлийн органик бодис агуулагдаж байдаг тул ходоодыг дэмжиж, элэг, бөөрийг тамиржуулна.


Усан vзэм: Элэг, гэдэс, ходоодонд тусалж, цус нөхөх чадварыг нэмэгдvvлнэ.


Инжир жимс: Инжир жимс нь элгийг хамгаалах, хор тайлах, халууныг хөөж, гэдэсийг зөөллөж, хоол боловсруулах системд сайнаар нөлөөлдөг. /Ихэвчлэн хатаасан хэлбэрээр худалдаалагддаг. Чацарганатай төстэй жимс/

 

 

Б.Болор 

Эх сурвалж : Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ