...
...

Муниба Мазари: Та үхлээсээ өмнө битгий үх!

Муниба Мазари бол активист, зохиолч, зураач, телевизийн нэвтрүүлэгч, Пакистан улсаас НҮБ-ын сайн санааны элч болсон хамгийн анхны хүн юм. Хүн бүрийн амьдралын хэв маяг өөр байдаг. Магадгүй энэ талаар ярихдаа хүний царай төрхийг ч ярьж болох юм. Нүд, чих, хамар, хоолой, үсний өнгө, уруулын хэлбэр гээд л. Яг үүн шиг дэлхийн 7 тэрбум гаруй хүн төрөлхтний амьдралын хэмнэл, үйл явдал хэлж тооцоолж баршгүй бартаа ихтэй. Мөн аз жаргалаар дүүрэн байдаг. Уншигч танд өнөөдөр ямар нэгэн зүйл хүнд хэцүү, давж гаршгүй мэт санагдаж байж болох юм. Тэгвэл дараах богино бичлэгийг заавал үзээрэй. Амьдрал нь оронгоороо эргэсэн ч бүх зүйлийг хүлээж авч дотоод ертөнцдөө амьдарч босч шинэ бүхнийг эхлүүлж урьд өмнөхөөсөө ч илүү үнэ цэнэтэй оршин буй Азийн шилдэг 30 хүртэлх насны 30 залуучуудын жагсаалтад бичигдэж чадсан Пакистан эмэгтэй Муниба Мазариг сонсоорой.

Та үхлээс өмнө хэзээ ч битгий үхсэн мэт амьдраарай. Жинхэнэ тэмцэл чамайг болимоор санагдсан үед эхэлдэг!

А.Тэмүүл

Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (1)
  • Амьдралын сайхныг ямарч үгээр гүйцэт илэрхийлж чадахгүй шүү.Энэ бүсгүй маш сайхан сэтгэлтэй дайчин юм.Амьддаа бие биенээ хайрла.

Онцлох мэдээ