...
...

С.Билгүүн: Бид хоёр хөөрхөн хүүтэй боллоо

Хамгийн залуудаа Дэлхийн аварга болсон Сүхээгийн Цэрэнчимэд сүүлийн үед мэргэжлийн дэвжээн дээр цөөхөн үзэгдэх болсон. Түүний талаар олон таамаглал яригдаж байсан ч гол шалтгаан нь үнэхээр гайхалтай юм. Тодруулбал С.Цэрэнчимэд хэвлийдээ хүүхэд тээсэн байжээ. Урлаг спортод олон хос залуус байдаг бөгөөд түүний тод төлөөлөл болсон хүмүүсийн нэг бол С.Билгүүн МУГТ С.Цэрэнчимэд нар юм. Тэд дөнгөж өчигдөрхөн 3590 гр хөөрхөн хүүтэй болжээ. Түүний нөхөр энэ баярт мөчөө цахим хуудаснаа "Бид хоёр хөөрхөн хүүтэй боллоо. Хайрдаа маш их баярлалаа. Та хоёртоо хайртай шүү" хэмээн хуваалцжээ.

А.Тэмүүл

Эх сурвалж: Breakingnews.mn

 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (6)

Онцлох мэдээ