Фитнессийн дэлхийн 3 удаагийн аварга Г.Угалзцэцэг хамгийн сүүлд охинтойгоо олон улсын тэмцээнд оролцжээ. Тэрбээр 2013 оноос эхлэн тус спортоор хичээллэж гайхамшигтай амжилт үзүүлж дэлхийд чансаагаараа дээгүүр бичигдэх болсон.
Энэ чадварлаг тамирчны үндсэн мэргэжил зурагчин.
Анх хөдөлгөөний дутагдлаасаа салах зорилготой фитнессээр хичээллэж 3 сарын дотор мэдэгдэхүйц өөрчлөлт гарсан учир үргэлжлүүлэн хичээллэж анхны тэмцээндээ шагналт байрт шалгарч байжээ. Түүний гэр бүлийн хүн нь мөн адил тус спортоор хичээллэдэг ба үр хүүхдүүд нь ч ялгаагүй билээ. Тэгвэл булчинлаг ээж охинтойгоо хамт анх удаа олон улсын тэмцээнд оролцож нэг тэмцээнээс медаль хүртэж чаджээ. Тэрбээр энэ талаараа өөрийн цахим хуудаснаа "WBPF 2017 Хятадын олон улсын бодбилдингийн тэмцээн. Охинтойгоо оролцсон анхны тэмцээн байлаа. Атлетик ангилалд алт, охин маань Бикини төрөлд хүрэл медаль хүртлээ" гэв.
А.Тэмүүл
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Гайхалтай баяр хүргье Амжилтын дээдийг хүсье
eej ohin hoyrt bayr hurgey
mundag bn. huurhun bn. amjilt husie.