Single lady УСК-г гурван ангит болгон өргөжүүлэн адал явдалтай инээдмийн уран бүтээл хийж чадсан жүжигчин, продюсер Г.Ундармаа чадварлаг нэгэн билээ. Энэ удаагийн киноны нээлтийн үеэр олон сайхан гэнэтийн бэлгийг задалж амьдралын боломж муу, өрх толгойлсон эмэгтэй өргөө цагаан гэр бэлгэлсэн. Тэгвэл гэнэтийн бэлгийг буухиа тасраагүй байгаа гэдгийг Г.Ундармаа цахим хуудсаараа дамжуулан "2017.10.24-нд буюу өнөөдөр Өргөө, Тэнгис, iСinema кино театруудын 18 цагаас хойших оройн үзвэрт SIngle Ladies 3 уран сайхны киноны уран бүтээлчид үзэгчдэдээ СЮРПРИЗ барих болно. Орой уулзацгаая" хэмээжээ.
А.Тэмүүл
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250