...
...

Дэлхийн хэмжээний дээлтэй жүжигчин Р.Анхням

Р.Анхням ээжтэйгээ хоёулханаа амьдардаг, дундаж гэр бүлээс гаралтай жүжигчин бүсгүй. Түүний тоглосон кино болгон олны анхаарлыг эрхгүй булаадаг байв. Кино урлагт шинэ өнгө төрх болон гарч ирсэн бүсгүйг олон таагүй мэдээллүүд тойрон эргэлдэж байсан цаг саяхан.

Гэхдээ худал цуу яриа он жилийн эрхээр мартагдаж үнэн дүр төрх, авьяас чадвар эзэндээ чамлахааргүй их амжилтыг авчирсан юм.  

Тэрбээр Оскарын шагналт, дэлхийн нэрт Франц найруулагчийн бүтээл “Чонон сүлд”-ийн гол дүрийг бүтээж Монголын кино урлагийн салбарын шив шинэ жимийг үүсгэсэн гэхэд хилсдэхгүй. 

Мөн жүжигчин Р.Анхнямын тоглосон “Гаадаа Мээрин” кино БНХАУ-ын Бээжин хотод болсон олон ангит киноны шагнал гардуулах ёслолын арга хэмжээний шагналд нэр дэвшиж, тэрбээр тус ёслолын арга хэмжээнд уригдсан анхны монгол жүжигчин болсон юм.

Хамгийн сүүлд тоглосон "Чингисийн хүүхдүүд" Монголын уран сайхны  кино академийн дээд шагнал болох "Оскар"-ын 90 дэх удаагийн наадамд өрсөлдөхөөр болсон билээ.

Багагүй хугацаанд урлагийн хатуу ширүүн нөхцөлийг үл ажран тууштай байсан бүсгүй өнөөдөр ч од болон гялалзсаар буй.

Амжилт бүтээлээр дүүрэн Р.Анхням сүүлийн тоглосон киноны нээлт болгон дээрээ үндэсний хувцасаар гангарах болсон билээ. Энэ тухайгаа ч цахим хуудаснаа "Ингээд харсан чинь би ер нь киноны нээлт болон хүлээн авалт гээд олон нийтийн үйл ажиллагаанд ихэвчлэн дээл өмсдөг болсон байна" хэмээн бичсэн байдаг. 

Бэлтгэсэн: А.Тэмүүл

 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (2)

Онцлох мэдээ