9 сарын 11-ний халдлагын үеэр нэгэн том компанийн захирал амьд үлдэж чаджээ. Тэр анх удаагаа хүүгээ цэцэрлэгт нь өөрөө хүргэж өгч байгаад ажилдаа очиж амжаагүй байсан юм. Өөр нэг залуу өрөөнийхөндөө Донатс авахаар гарсан байж. Энэ удаа түүний ээлж байж. Нэгэн бүсгүй сэрүүлэг нь цагтаа дуугараагүйгээс ажлаасаа хоцорсон юм. Хэн нэг нь Нью Жерсигийн зам дээр түгжрэлд орсон байж. Бас өөр хэн нэг нь автобуснаасаа хоцорч. Нэг эмэгтэй хувцсан дээрээ кофе дусааснаас болж хувцсаа солихоор ажлаасаа гарч. Зарим нэгний машин нь эвдэрч, зарим нэг нь утасны дуудлагад хариу өгөх гээд гэрлүүгээ эргэж орж. Өөр зарим нэг нь ажилдаа яарсан боловч такси олдоогүй байж. Хамгийн гайхалтай нэгэн тохиолдол нь нэг залуу шинэ гутал өмсөөд ажилдаа гарсан боловч замд нь шинэ гутал нь хөлийг нь холгожээ. Тэр шархны лент авах гээд холгүйхэн аптект зогсож байж. Тийм болоод л тэр өнөөдөр амьд байна. Харин одоо би түгжрэлд зогсох үедээ, эсвэл лифтэнд амжаагүй үедээ, эсвэл утасны дуудлагад хариу өгөх гэж түр саатах үедээ. Амьдралд тохиолдох жижиг сажиг зүйлсийг тайвнаар хүлээж авч, хувь заяа намайг яг одоо энд байлгахыг хүсэж байгаа гэж боддог болсон. Хэрвээ танд ийм зүйлс тохиолдвол, хэрвээ өглөөг бүтэлгүй эхэлж байгаа юм шиг санагдвал, хэрвээ түлхүүрээ хайгаад олохгүй байгаа бол, хэрвээ хүүхдүүд удаан хувцаславал, хэрвээ гэрэл дохио бүр дээр зогсож таарч байвал та бүгдийг тайвнаар хүлээж аваарай.
Бэлтгэсэн: А.Тэмүүл
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Амьд явах хувь заяа. байвал бүх тохироо нь энэ үйл явдалд тохиолдсон шиг яаж ийгээд л амьд үлддэг тавилантай Үйлийн үр нь дуудсан бол тэр газараа өөрөө яваад очдог жамтай учир буруу бусармаг юм хийвэл өөрт болон үр хүүхдэдээ гай тохиолдоно гэж өвөг дээдэс минь сургааль хайралдаг байсан
Buh yum tsag hugatsaa oron zaid boldog yum
Za oilgoloo. Neeree l buh yum uchirtai bgaadaa