...
...

Та Монгол хүний цээрлэх ёстой дараах 10 зүйлийг мэдэх үү?

Монголчуудын цээрлэх ёсон. 

1. Давс харамлахыг цээрлэнэ. Харамлаваас цавь цоорхой, ивэрхий хүүхэд гарна гэнэ.

2. Давс галд хийхийг цээрлэнэ. Нүүрлэсэн гай, шүгэлсэн муу юмыг зайлуулах, хөөхөд гал дээр давс хийн түлдэг. Энгүүн цагт галд давс хийвээс галын бурхан цочино гэнэ.

3. Давсыг гараараа өгөх, авахыг цээрлэнэ. Заавал юман дээр тавьж өгч авалцана.Аргагүй авах бол алганы ар дээр тавиулж авна. Гар хуруугаар атгаж, чимхэж авч өгөлцвөөс өстөн болно гэнэ.

4. Давсгүй цай, хоол аягалахыг цээрлэнэ. Зөрчвөөс хойт төрөлдөө нүцгэн явна гэх буюу тухайн өдөр үйлс бүтэхгүй болно гэнэ.
5. Давхар биетэй эмэгтэй нас барвал хүүхдийг нь салган авахгүй хайлах, оршуулахыг цээрлэнэ. Заавал салгадаг ёстой. Учир нь талийгаач үрийн эх учраас төрөл аваад бүтээгүй хүүхдийн хойшдын зам мөрд саад болох учиргүй гэснийх бөлгөө.

6. Дуутай ширүүн бороотой үед унаа моринд хазаар зүүхийг цээрлэнэ. Зүүвээс аянга цахилгаан дайрч мэднэ гэнэ.

7. Дуутай бороо орох үед мал саахыг цээрлэнэ. Зөрчвөөс тэнгэрийн дуунд харш гэнэ.

8. Дэлэнг зарим нутагт идэх огтлохыг цээрлэнэ. Малын дэлэн сүү саалийн эх булаг тул эхтэй хүн, мал сүрэгтэй айлынхан идэхийг цээрлэдэг заншилтай байжээ.
9. Дэлүүг махтай нь хаяхыг цээрлэнэ. Заавал махнаас салгаж тавина.

10. Дэлүүг хазаж идэхийг цээрлэнэ. Идвээс заавал хутгаар огтлон идээд үлдвээс галд өргөн түлдэг ёс буй.

Бэлтгэсэн: А.Тэмүүл

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (7)
  • БИДНИЙ БОЛОХ БОЛОМЖ. Банкууд хүүгийн хэмжээг дахин тогтоож болохгүй. Зах зээл дээр хамгийн бага үнийг тохиролцохын тулд бид таны үйлчилгээ юм. Зээлээ зөв цагт шинэчилж, хамгийн сайн тохирол олох. Өөрийн хөрөнгийг оновчтой болго! Танд өгөх хамгийн сайн санал бидэнд байна. Олон банкнаас татгалзсан уу? Танай өрийг нэгтгэхэд санхүүжилт хэрэгтэй юу? Холбоо барих: WhatsApp: +33644664081 ayudaentreparticular@gmail.com ayudaentreparticular@gmail.com

  • МОНГОЛ ХҮН ШҮҮ ДЭЭ ДАВСЫГ ТААРУУЛАХГҮЙ ЮУ ЮУ НЬ ХЭЦҮҮ ГЭЖ ТА НАР ДЭЛГҮҮРЭЭС ХИАМ АВААД НҮД НЬ СЭРГЭЭД УХААН ЗУЛАГГҮЙ АМ РУУГАА ЧИХДЭГ ШҮҮДЭЭ ТЭР ЧИНЬ ТЭР ЧИГЭЭРЭЭ НУЛ ДАВС ДЭЭР ҮЕИЙЙН МОНГОЛЧУУД ЧИНЬ ХУЖИР ХЭРЭГЛЭДЭГ БАЙСАН ШҮҮДЭЭ ЗАА ДАА МОНГОЛЫН МААНЬ ХӨРСӨНДЭЭР МААНЬ НЭГ БОЛ ЛУУХААН ХУРЛИИЗУУД НЭГ БОЛ МҮҮН ХРИСТЧҮҮД ОЛОН БОЛЖЭЭ ЭНЭ БОЛ МОНГОЛЫН ЗАЛУУСЫГ ХАРЬЖУУЛАХ БОДЛОГО ОНЦСАЙН ЯВАГДААД БГАА ЮМ БНА Л ДАА ЗАЛУУС МААНЬ ӨӨРСДӨӨ ӨӨРИЙНХӨӨ НУТАГ ОРНОО ОЮУНЫХАА МУНХАРЛААР ЗАРААД БАЙГАА ЮМ БИШҮҮ ТИИМ Л ГАДАГШАА СЭТГЭХҮЙТЭЙ ЮМ БОЛ ТЭР ОРОНД НЬ АЗ ЖАРГАЛЫГ НЬ МЭДЭР ЭЭДЭЭ САЙХАН АМЬРАХ Ч ХУДЛАА БҮХИИ Л УЛС ОРОН ГАЗАР НУТГАА ХАРИЙНХНААС ҮХТЛЭЭ ХАРАМЛАНАШҮҮДЭЭ ГҮЙХ НОХОЙД ГҮЙХГҮЙ НОХОЙ БҮҮ САД ХИЙ ЯС УГСГААГАА МЭДДЭГ ЮМБОЛ ЁС ЗАНШЛАА ГАДНИЙХНААР БИТГИЙ УСТГУУЛ ЭНЭ БОЛ МОНГОЛ ХҮНИЙ ЖИНХЭНЭ ХУУЛЬ ЗА ЮУ ЗА

  • Давс, өөх, сахар 3, эрүүл мэндийн 3 цагаан дайсан гэдгийг мэддэггүй товариш байна даа

  • Дорнот, Сүхбаатар, говийн аймгуудад давсгүй цай уудаг одоо яах вэ

  • Ийм юмыг энэ сайт нийтлэж байгааг харвал сэтгүүлч дунд нь бөө ламд итгэдэг мухар сүсэгтэй давсны үйлдвэртэй чулуужсан бөөртэй дэлүү дэлэнгийн мэргэжилтэн байгаа бололтой 21 р зууны иргэдийн оюун ухааныг бузарлахаа та нар больчооч

  • Давстай цай уусаар элэг бөөрөө муутгадаг, зарим нь ч мухар сүсэг шиг байна

  • UDAHGUI YAAJ BAAHIG HURTEL ZAAJ UGNUDUU

Онцлох мэдээ