"Цензургүй сурвалжлага" нэвтрүүлгээрээ олонд танигдаж чанартай мэдээллийг ард түмэнд хүргэдэг сэтгүүлч Л.Мөнхбаясгалан тус нэвтрүүлгийн гол төлөөлөл болох найруулагчаа олны өмнө танилцууллаа. Тэрбээр,
"Цаг нь болжээ... Найруулагчаа танилцуулья. Цензургүй сурвалжлага эрэн сурвалжлах нэвтрүүлгийн өнгө төрх энэ хүнтэй холбоотой. Хүн хүнээс илүү этгээд мэдрэмж, сэтгэхүйн урлан Сээгийд л байдаг. Нүдэндээ бас сэтгэлдээ уртай хүн олох хэцүү. Оллоо гэхэд хамт нэг зүг хараад нэгнээ ирлээд, хөглөөд явах ухаан дутдаг гэмтэй. Тэгэхээр бас ухаандаа уртай байх нь чухал. Мэдрэмж... Ухааны ур... Сэтгэлийн хөг... Зүрх зориг . Энэ бүхний нийлбэр нь уран бүтээл дэглэх найруулагчийн өгөгдөл юм аа. Чамд энэ бүхэн бий. Амь өрссөн , авьяас сорьсон олон бүтээлийн ард хамтдаа гарна шүү, Төрсөн өдрийн мэнд хүргэе. Сайхан баярлаарай" гэв. Түүний шилээ дарсан баримттай, сэтгэл сэрдхийлгэм нэвтрүүлгүүдийн тод өнгө будаг болсон найруулагчаа хэрхэн үнэлдэг нь энэ нийтлэлээс ил ажээ.
А.Тэмүүл
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250