...
...

Люси Лью: Би насны тухай бодох дургүй

Люси Лью 1968 онд Нью-Йоркт төрсөн Америкийн хятад үндэстэн. Тэрбээр жүжигчин хүнд байх ёстой бүх чадварыг өөртөө цогцлоосон нэгэн. Тухайлбал, дуу оруулагч, продюсер, загвар өмсөгч, зураач гэх мэт.

Люси 1990-ээд оны эхэн үеэс холливудын Ази эрэлттэй жүжигчний нэг болсон байна. Тухайн үедээ ихэвчлэн туслах дүр бүтээдэг байсан ажээ. Олон нийт түүнийг ихэвчлэн  "Биллийг устга" киноны гол дүрээр сайн мэдэх болсон.

Жүжигчин бүсгүй ч тус кинонд тун чадварлаг тоглосноор дэлхийд алдартай олны танил жүжигчин болж чадсан.

Өнөөдөр Люси холливудын хамгийн алдартай, өндөр үнэтэй жүжигчдийн нэг яах аргагүй мөн билээ. Сүүлд Люси Лью Нью Йорк хотноо зохион байгуулагдсан 70 дахь удаагийн “Тони” шагнал гардуулах ёслолд оролцсон юм.

Энэ үеэр ярилцлага өгөхдөө насны тухайд сэтгэгдлээ "Би насны тухай бодох дургүй.

Нас нэмэх тийм ч сайхан биш.

Гэхдээ би байгалийн хуулийг зөрчиж, цаг хугацааг зогсоож чадахгүй учир байгалийн хуулийг биелүүлэхээс өөр сонголтгүй." хэмээн хуваалцжээ. 

А.Тэмүүл

Эх сурвалж: Breakingnews.mn

 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ