Хүн төрөлхтний түүхэнд олон хачирхалтай үйл явдал болж өнгөрч байсан нь мэдээж. Уншигч та заримыг нь мэддэг байж болох ч дараах зүйлсийн талаар сонсож байсан уу?
Сэрүүлэгтэй цаг бий болохоос өмнө өглөө хүмүүсийг сэрээдэг мэргэжлийн хүн байжээ. Жишээ нь энэ хүн ажилдаа явах хүмүүсийг сэрээхийн тулд хатаасан вандуйг сэрээх хүнийхээ цонх руу гуурсаар үлээн буудах ёстой байсан гэнэ.

Хэрвээ Японы Самурай аливаа дайн тулаанд ялагдал хүлээсэн бол өөрийнхөө гэдэс рүү хутгалдаг байжээ. Үүнийг нь сеппуки гэнэ.

Эртний Египетийн хаан Тутанхамоны эцэг, эх нь ах, дүү хоёр байсныг ДНК-гийн сүүлчийн шинжилгээ нотолжээ.Энэ нь тэрээр олон өвчин эмгэг, гажигтай байсныг харуулж байна.

Үнэнхүү гоё хүүхэн лянхуа цэцэг шиг хөлтэй, жоотгонож,, ганхаж явах ёстой гэж эртний Хятадад үздэг байжээ. Тэгээд охидыг бүр 4-5 настайгаас хөлийг нь томруулахгүйн тулд тусгай аргаар боож өсөлтийг нь зогсоодог байв.

А.Тэмүүл
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Ishh.chaavaasdaa.medee. medeelel oruulj bgaa setguulchiinh n bichiltiin chadvar medleg gej avah yum alga bn.unshigchdaa hundleechee.erguu ymuu uur hurchlee.