Хадны загас- Энэ бол дэлхийн хамгийн хортой загас. Далайн ёроолд хаданд нуугдаад, бусад загасыг дээгүүр нь явахыг хүлээнэ. Маш хурдан шаламгай энэ амьтны нуруун дээр гишгэвэл хөлгүй боллоо л гэсэн үг.
Хорт хошуут мэлхий- Хоёрхон инч хэмжээтэй хоёр нутагтан амьтны хор 20 мянган хулганатай ямар ч армийг устгаж чадна. Энэ нь түүний хоёрхон микрограм хор нь таны зүрхийг шууд хаана гэсэн үг юм. Түүний хор арьсанд нь байдаг тул та хэзээ ч хүрч болохгүй шүү.
Нүцгэн гинж- Энэ могой ичимхий бөгөөд хүн лүү дайрах нь ховор. Гэсэн хэдий ч түүний дусалхан хор таны цусыг нөжрүүлэх болно. Өөрөөр хэлбэл нүцгэн гинжид хазуулсан хүний нүх сүв бүрээс нөжирсөн цус алдаж үхдэг байна.
Цэ Цэ ялаа- Энэ жижигхэн цус сорогч ялаа Африкт унтах өвчний хазалт хийдэг гэдгээрээ алдартай. Жилд дунджаар 300 мянган хүн энэ ялаанд хазуулж үхдэг байна.
Бразилийн хэсүүлч аалз- Энэ бол дэлхийн хамгийн хортой аалз юм. Үүгээрээ ч Гиннессийн номонд бичигджээ. Бразилийн хорт аалзыг улам аюултай болгож байгаа зүйл нь “хэсүүлч” хэмээх нэр нь юм. Тэд орон байр, машинд нуугдаад таныг отож байдаг бөгөөд хүн олонтой газар зэрэгт өдрийн цагаар хүртэл байж л байдаг.
А.Тэмүүл
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгүүлч минь дээ нөжирсөн цус бүх нүх сүвээр нь гоожино гэж юу байхав . Нөжирнөө гэдэг чинь цус бүлэгнээд гүйхгүй болж байгаа юм. Тэгээд цус гүйхгүй бол яах билээ?!