77 настай Чү Сулан нь нөхрийн хамт Бээжингийн унаган иргэд юм. Гурван хүүхдээ байртай болгохын тулд хамаг хадгаламжаа зарцуулж тэтгэвэрийн зээл хүртэл авчээ. Гэсэн ч байртай болсон гурван хүүхэд нь настай эцэг эхээ бие бие рүүгээ түлхсээр өдгөө тэд байрны орцонд хоноглож байгааг Хятадын хэвлэлүүдэд бичжээ. Хайдан дүүрэгт амьдардаг гэх хоёр хөгшин эхэндээ том хүүгийндээ байдаг байжээ. Хүү нь ажлаар гадагшаа явах болсон хэмээн эцэг эхээ бага дүүгийнх лүүгээ явуулжээ. Гэтэл бага хүү нь аав ээжийнхээ мөнгөөр авсан байрандаа тэднийгээ оруулсангүй хаалга тас түгжин суусаар байгаа гэнэ. Аргагүй болсон хоёр хөгшин давхард нь хоноглож эхэлжээ. Дунд хүүхэд нь болох охин нь аав ээждээ хоол унд зөөж өгдөг ч өөрийнхөө байранд аваачдаггүй гэнэ. Ийнхүү хөөрхий хоёр хөгшин насаараа хөдөлмөрлөсөн мөнгөөрөө гурван хүүхдээ бүгдийг нь байртай болгосон ч эцэст нь хоноглох ч газаргүй болж зовж яваа аж.

Эх сурвалж: China Travel News
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
манайд бас зөндөө зөндөө
3 jiliin umnuh medee bn shdee medeege shinchlej baimaar yumdaa
zebuun hytad huuhduud be
Угаасаа ишиг эвэрээ ургахаар эхийгээ мөргөдөг гэдэг үг зүгээр гараагүй юм биш үү, ядуу болохоороо хаягдаад үлддэг ээж бнаа бна
Iim zvil mongold bj l bdg hvv hvrgen ohinoo gd l hamag zvilee zoriulsan bhad hadan gerte ochih bolohod hvrgen ber ohin hvvgeltgvi gertee awahas tatgalzaj bsn ywdalig harj setgel shimchirj l bsn
Hun turulhtun dotor mongol, hyatad amerika gehguigeer haa saigui iimerhuu humuus baidag, tsagaanuud ch gesen huuhdee 18 hurenguut ni gargaj yavuulchdag, huuhduud ni ergeed etseg ehee asrah ni bitgii hel holboo baridaggui ulsuud ch zunduu, ted ni asramjiin gazar nasaa barah geed l hetsuu hetsuu, mongold ch iimerhuu yavdal zunduu
МАНАЙД Ч БАС ИЙМЭРХҮҮ ҮР МОГОЙНУУД БАЙЖ Л БАЙГАА. ЭЦСИЙН ЭЦЭСТ ҮР ХҮҮХДЭЭ ИЙМ ЦЭВДЭГ СЭТГЭЛТЭЙ БОЛГОЖ ХҮМҮҮЖҮҮЛСЭН ӨӨРСДИЙНХ Л БУРУУ БОЛОХ БАХ ДАА.
Хятадуудаас муу бvхэн гарна гэхдээ тэд чин 3-н хvvхэдтэй байдаг билvv...
хөвсгөл аймгийн бүгдгээний голд бэр болж очсон 2 эмэгтэй залуухан нөхөд энэ зун иймэрхүү явдал гаргасан
эцэг эхээ өвдхөөр нь чи хар , та хар гээд хаяад явдаг нөхөд хөдөө байна , хөвсгөл аймагт лав байна
Өрөвдмөөр юм. Ямар хатуу сэтгэлтэй байнаа.
Монголд бас иймэрхүү зүйл их болдог биз.