...
...

Авлигатай тэмцэх газрыг татан буулгая

    Монгол Улсын сан хөмрөг, эд баялаг, хөрөнгө мөнгийг завших, авлига авах, албан тушаалаа урвуулан ашиглах онц ноцтой гэмт хэргийг таслан зогсоох байгууллага нь Авлигатай тэмцэх газар. Монгол Улсын хөгжлийг гацааж, эдийн засгийг сааруулж буй хүчин зүйл нь авлига, албан тушаалын наймаа. Түүнтэй тэмцэх нэн шаардлага зүй ёсоор бий болсон учраас АТГ-ыг байгуулсан билээ. Байгуулагдсан цагаасаа эхлэн хэл амтайхан явж ирсэн энэ байгууллагын үйл ажиллагаа иргэдийн итгэл сэтгэлийг алдаж байгааг харуулах үйл явдал сая болж өнгөрлөө.

 АТГ нам, улс төрийн даалгавраар ажилладаг гэдэг нь нэгэнт тодорхой боллоо. Улс төрийн намын даргын сунгаанд хэн нэгнээ намнахад нь үүрэг гүйцэтгэгч байдлаар оролцох болжээ. Шадар сайд У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдын даалгавраар тагнаж, чагнасан хэрэг угтаа тагнуулын байгууллагаар шалгагдах учиртай. АТГ-ын чиг үүрэг нь албан тушаалаа урвуулан ашигласан, авлига авсан, хөрөнгө мөнгө завшсан хэргийг харьяаллын дагуу шалгах ёстой. Тодруулбал, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Авлигатай тэмцэх тухай хуулийг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй байгууллага. Энэ чиглэлийн гэмт хэргийг шалгах субъект.

Гэвч АТГ өөр дээрээ энэ хэргийг авч, Шадар сайд У.Хүрэлсүх өөрийгөө тагнасан, үүнд нь эрүүгийн хэрэг үүсгэж буй талаар хачирхалтай мэдээллийг АТГ-аас хэвлэлийн бага хурал зарлан мэдэгдлээ. Хуулийнхан төдийгүй энгийн иргэд ч зочирдон хүлээж авлаа. “Өөрийгөө тагнана” гэдэг чинь юу билээ? “Өөрийгөө тагнах” гэдэг нэр томьёо Монголд байтугай дэлхийн түүхэнд хэрэглэгдэж байгаагүй нэршил ажээ.

Үнэхээр ийм мэдэгдэл хийсэн АТГ-ынханыг солиорчхоогүй байгаадаа гэх хүн ч байна. УИХ-ын гишүүн асан М.Зоригт твиттер хуудастаа "Би АТГ-ын мэдээлэлд итгэхгүй байна, Хүрэлсүх тэгэх хүн биш. Монголд ер нь юу л болоод байна даа" хэмээн жиргэжээ. Үнэхээр тэнэглэлд хязгаар гэж байдаггүй нь үнэн ажээ.

АТГ ингэж “тэнэглэх”-ийн цаад шалтгаан нь улс төрийн даалгавар, Засгийн газрын үүрэг чиглэл өгсөнтэй холбон тайлбарлахаас өөр аргагүй билээ. Шадар сайдыг тагнасан Ерөнхий сайдын хүмүүс ийнхүү АТГ-д даалгавар өгч “Өөрийгөө тагнасан” гэдэг шинэ нэр томьёог гаргаж ирэхээр шийджээ. Ингэж АТГ-ын удирдлагууд эрх баригч нам, Засгийн газрын даалгавраар хөдөлж эхлэв. Монголын ард түмний шударга ёс, эрх чөлөө, ардчиллын төлөө хууль ёсыг нэн тэргүүнд хамгаалах үүрэгтэй энэ байгууллага нэг нам, хэдэн улс төрчийн хармаанд орчихсон юм байна. Энэ нь нэг бусаа удаагийн үйлдэл биш юм. АТГ-ын дарга Х.Энхжаргал нь М.Энхболдтой уулзаж, найр наадам болж буй бичлэг (Аархал бичлэг) олон нийтэд цацагдсан. УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболдын фракцын гол төлөөлөл болон зочилж яваа Х.Энхжаргалд АТГ-ыг удирдах ёс зүй байхгүй билээ.

 Юунаас, хэнээс ч хараат бус байх ёстой АТГ байх шаардлага байна уу гэдэгт эргэлцэхэд хүрч байна. Төрд өндөр албан тушаал хашиж, хөрөнгө мөнгө завшсан олон этгээдүүдийн өмнө АТГ “өвдөг сөгдөж” ирлээ. Шалгаж нягталмаар олон хэрэг өнөөдөр АТГ-ын архивд хав дараастай байна. Олон нийтэд ил болсон хэргээс онцолбол, оффшор данстай нь илэрсэн С.Баярцогт, АНУ-д олон тооны үл хөдлөх хөрөнгө худалдан авсан Ерөнхий сайд асан С.Баяр, Төрийн албыг наймаалах ажиллагаа явуулсан МАН-ын дарга М.Энхболд, Нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуй нарын 60 тэрбумын хэргийг шийдвэрлэж чадалгүй хэдэн оныг дамжлаа. Хүч чадалтай, хөрөнгө мөнгөтэй эрх мэдэлтнүүдийн өмнө АТГ бөхийж байна. Засгийн газар, аль нэг намын даалгавраар л хөдөлдөг болжээ.

 

Иймд АТГ-ын хэрэг байна уу. Монголын ард түмний төлөө бус авлигачдын талд зогсдог АТГ хэрэгтэй юм уу. Татвар төлөгч, баялаг бүтээгчдийн хөрөнгөөр цалинжиж буй энэ байгууллагын үйл ажиллагааг зогсоож, авлигатай тэмцэх чиг үүргийг нь өөр байгууллагад шилжүүлэх шаардлагатай байна. Ард түмний язгуур эрх ашгийн төлөө хуулийн дагуу ажилладаг АТГ бидэнд хэрэгтэй.

Т.Амараа

 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (13)
  • Үнэнч шудрагаар ажиллаж чадвал нийгэмд хэрэггүй байгууллага биш.Төрд МАФИЙН бүлэглэл ноёрхолоо энэ үед тэдний өрсөлдөгчөө дарамтлан намнах аймшигт зэвсэг болон нь хамгийн аймшигтай

  • shal teneg gazar jijigyydiig gyi mun ih ailgana oligarhuudiig gyiee mun ih umuurdug iim balai gazriig tatan buulgaya

  • Ene bol mongol turiin emgenel. Darga ni end ineed aldaad gar huluu atgaltsaad yawj bj enhboldig 60 terbumiin bolon busad asuudlaar unen zuw shalgahuu ta bugd uur deeree bodood uz de.erliizuudin 2 alhaad 1 alham uhar zuulun ni hatuugaa idne gej kunziin surgaalaaraa ajillaj bgaa ni ene. Ene erliiziig mongoliin turuus zailuulah heregtei.

  • татан буулгах хэрэгтэй үүрэг гэж байхгүй чиглэлээ мэддэгүй газар хэрэггүй

  • угаасаа Хууль хяналтын байгууллагууд Шударга ажилладаг бил үү,

  • Татар буулгах хэрэгтэй газрын нэг

  • Эдийн засаг сайнгүй байгаа энэ үед АТГ, Санхүүгийн зохицуулах хороо, Төрийн өмчийн хороо гэх мэт хэрэггүй гаруудыг татан буулгах хэрэгтэй

  • Нам төрөөс хараат бус л байгуулга баймаар байна.Малчиддаа зөвлөх авч ирэхээр АТГ гаднаас зөвлөх авч ирж хичээл сургалт заалгах хэрэгтэй байна.Солонгос дээр юм уу ерөнхийлөгчөө шоронд хийж чаддаг улс

  • MONGOLIIN TENEG ARD TUMEN BITGII OLON YUM GUC.IH HURLIIN SONGUULIAR TA NAR MAN D 65 SUUDAL OGSON CHIN BURUU,GENCO G ERONHIILOGCHOOR SONGOSON CHIN BAS BURUU.OORSDOO IIM SONGOLT HIICHEED ODOO BITGII OLON YUM GUCAAD BAI HOHI CHIN

  • ДАРГА НАРЫГ НЬ ШОРОНД ӨГӨӨД АЛБАН ХААГЧИДААР НЬ ХЯНАГЧ ХИЙЛГЭЭД БАРИЛГЫГ БУУЛГААД ГАЗАР ДООРХИ ГАРШ ХУДАЛДААНЫ ТӨВ БОЛГОЁ.

  • ёстой зөв санал байна. бидний өгсөн татварын мөнгөөр маш их цалин авдаг. тэгсэн мөртлөө мөнгө иддэг, улайм цайм ашиг сонирхолын зөрчилтэй хүмүүсийг зөрчилгүй байна гээд гаргачихна. ёстой муухай. ийм байгууллагаар яахав дээ. хайран хэдэн төгрөг, тэгсэн дорхноо хэдэн цэцэрлэг сургууль байгуулбал болно ш дээ.

  • АТГ УГААСАА МОНГОЛД ЯМАРЧ ХЭРЭГГҮЙ БАЙГУУЛЛАГА.

  • та нарын шоу хирээс хэтэрч байна. Ард түмний сэтгэхүйгээр битгий тоглоод бай Албан тушаал тийм чухал юм уу хүмүүсийг зүгээр ажил хийлгэ

Онцлох мэдээ