...
...

Эрдэнэтэд орсон мөндөрийн улмаас нэг хүн амиа алджээ

Улаанбаатар хотын хэмжээнд 08-р сарын 14-ны өдрийн 05:00 цагаас 08-р сарын 15-ны өдрийн 05:00 цагийн хооронд иргэд, байгууллагаас  Нийт 1866 мэдээлэл шалгагдсанаас, гэмт хэргийн 70, зөрчлийн 1452, согтуугийн 379, зам тээврийн  ослын 344, мэдээллээс гэмт  хэргийн шинжтэй 53-н үйлдэл бүртгэгдсэнийг холбогдох нэгжүүд шалгаж байгаа юм. 

Өчигдөр Орхон  аймагт хүчтэй аадар бороо, мөндөр орсон. Үүний улмаас нэг хүн амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. 

Тодруулбал, Баян-Өндөр сумын Цагаанчулуут  багийн нутаг дэвсгэрт байрлах үерийн даланд тус сумын харъяат 48 настай эрэгтэй нас барсан байна. Энэ хэргийг тус аймгийн цагдаагийн газарт шалгаж байна. 

Б.Хулан

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ