...
...

2017-2018 оны хичээлийн жилд 41 мянган оюутанд зээл олгохоор боллоо

Монгол улсын хэмжээнд 164 мянган оюутан төрийн болон төрийн бус өмчийн их, дээд сургуульд суралцдагийн 125 мянга нь бакалаврын өдрийн ангид суралцдаг гэсэн мэдээлэл бий. Үүнээс 2016-2017 оны хичээлийн жилд нийт 1002 оюутан жилийн таван хувийн хүүтэй Оюутны хөгжлийн зээлийг авчээ.

        Тус зээлийг Хаан, Хас, Улаанбаатар, Копитрон, Голомт, Төрийн банк гэсэн эдгээр арилжааны банкуудаар дамжуулан олгож байна. 

Энэ хичээлийн жилд нийт 41 мянган оюутанд зээл олгохоор засгийн газраас тогтоол гаргажээ. Оюутны хөгжлийн зээлийн гол онцлог нь оюутан төгсөөд дипломаа барьцаалах шаардлагагүй. Үүнээс гадна малчин өрхийн оюутнууд зээл авах бол малчны зээлийн нөхцлөөр сургалтын төлбөрийг олгох аж. Мөн малчдын хүүхдүүд зээлээ эргэн төлөхдөө малчны зээлтэйгээ адилхан төлөх ба жилд нэгээс хоёр удаа зээлээ бөөндөж, эргэн төлөх боломжтой. 

ЗЭЭЛД ХАМРАГДАХ ОЮУТАН ДАРААХ ЕРӨНХИЙ ШААРДЛАГЫГ ХАНГАСАН БАЙНА

  • Магадлан итгэмжлэгдсэн сургуульд зохих журмын дагуу элссэн батламжтай байх
  • Боловсролын нэгдсэн мэдээллийн санд бүртгэлтэй байх
  • Зээлийн үндсэн зээлдэгч нь оюутан, хамтран зээлдэгч нь оюутны гэр бүлийн гишүүн байх

ЗЭЭЛД ХАМРАГДАХ ОЮУТНУУД ДАРААХ БИЧИГ БАРИМТЫГ БҮРДҮҮЛНЭ

  • Зээл хүссэн өргөдөл
  • Иргэний болон оюутны үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар
  • Сургуулийн сургалтын төлбөрийн нэхэмжлэл /эх хувиар/
  • Хамтран зээлдэгч гэр бүлийн гишүүний иргэний үнэмлэхийн нотариатаэр баталгаажуулсан хуулбар
  • Сургуульд зохих журмын дагуу элссэнийг гэрчлэх батламжийн нотариатаар баталгаажуулсан хуулбар (эх хувиар)

​Б. Цогзолмаа 

 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ