...
...

Г.Туяа: Одоо Булган суманд нэг ч хаягдал дугуй байхгүй

Булган аймгийн Булган сумын хоёрдугаар цэцэрлэгийн хамт олон өөрсдийн хичээл зүтгэлээр цэцэрлэгийн ойр орчим гадна тохижилтыг хийсэн талаарх мэдээлэл цахим ертөнцөд тархаад байгаа. Тус мэдээллийн дагуу тохижилтын ажлыг санаачлан зохион байгуулсан  цэцэрлэгийн эрхлэгч Г.Туяатай ярилцлаа. 


Г.Туяа нь 37 жил төрийн албанд зүтгэсний 35 жилийг цэцэрлэгийн эрхлэгч хийж өнгөрүүлжээ. 

Та өөрийн ажилладаг цэцэрлэгийн талаар товч танилцуулна уу?

- Булган аймгийн хоёр дугаар цэцэрлэг анх 1954 онд ашиглалтад орж байсан. Үүнээс хойш 58 жил үйл ажиллагаа явуулснаар элэгдэж улсын аагтанд орсон юм. Ийнхүү 2012 онд шинэ цэцэрлэгийн шав тавигдаж 2017 оны 4-р сард бид шинэ цэцэрлэгийн байрандаа үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. 

Шинэ цэцэрлэг хирнээ яагаад засварын ажлыг гүйцэтгэх болов?

- Барилгын компани ажлаа дутуу хийсэн. Одоо ч хийх зүйлс багагүй бий. Бид энэ талаар маргаантай байгаа юм. Харин гадна талдаа ердөө л  хоёр сүүдрэвчээс өөр зүйлгүй цулгуй байсан. Энэ бүхнийг өөрчлөхийн тулд л гадна тохижилт засварын ажлыг хийж эхэлсэн дээ. 

Хэзээнээс энэ ажлыг эхлүүлсэн бэ?

- Засварын ажлыг 7 сарын 17-ны өдрөөс хийж эхэлсэн. Одоогийн байдлаар 60-65 хувьтай явж байна.

 Энэхүү ажлыг хийх санаа сэдэл хэрхэн төрсөн бэ?

Гол санаа хүүхдүүдээ яаж цэвэр бас тохилог орчинд байлгах вэ гэдгээс л урган гарсан юм. Энэхүү ажлыг хийнэ гээд хэдэн сарын өмнөөс төлөвлөж эхэлсэн. Тэгээд л энэ зун эхлүүлж өнөөдөр хамт олныхоо хүчээр маш гоё өнгөлөг, тохитой болгож байна.

Гадна талыг нь тохижуулчихаад хүүхдүүдээ  хүлээж авах юмсан гэсэн хүсэл минь өнөөдөр бага багаар биеллээ олж байгаа нь энэ шүү дээ. Энэ ажил нь миний санаачилгаар л болохоос нийт хамт олны минь хичээл зүтгэлээр босч байгааг дурдахгүй байж болохгүй.

Нийт хэчнээн хүн оролцсон бэ?

16 хүн. 8 туслах багш, үйлчилгээний 4 ажилтан, 3 жижүүрийн хамт  өдөр шөнөгүй ажиллаж байна. Тухайлбал, жижүүр Ө.Ганзүрх, У.Батзаяа, Б.Эрхэмбаяр, үйлчилгээний ажилтан Б.Цэрэнлхам, Э.Болор Эрдэнэ, Ц.Цэцэгмаа ,Л.Шүрэнцэцэг, туслах багш Д.Нансалмаа, П.Наранцэцэг, Э.Энхцэцэг, С.Баасанжаргал, Н.Энхтуяа, Д.Энхмаа, Б.Оюунцэцэг, Д.Эрдэнэчимэг , эрхлэгч Г.Туяа гэсэн хүмүүс ажиллаж байна. Удахгүй 8 сарын 15 нд багш нар ажилдаа ороод дахин хийж гүйцэтгэх ажлууд бий.

Та нарт төр засгийн зүгээс ямар нэгэн санхүүжилт өгсөн үү?

- Өгөөгүй. Энэ ажлыг нийт багш ажилчдын зүгээс хийж байгаа. Харин тохижилтын будагыг яах аргагүй зээлээр авсан. Үүнийг л төсвийн мөнгөндөө тусгах бодолтой байна.

Гадна тохижилтыг хэрхэн хийсэн бэ?

- Энэ ажлыг хийхэд талбайгаа тэгшлэх, хог хаягдлыг нь цэвэрлэх, зэрлэг өвсийг зулгаах зэрэг урьдчилсан бэлтгэл ажлуудыг хийсэн. Үүний дараа талбайн тохижилтийн ажил эхэлсэн. Бид Булган аймагт байгаа бүх хаягдал дугуйг цуглуулж тохижилтдоо ашигласан юм. Бидний хийж буй ажил одоогийн байдлаар 60-65 хувтай байна. Хэрвээ ахин дугуй шаардлагатай бол Эрдэнэт орж авах төлөвлөгөө ч бий.

Булган аймагт байгаа бүх дугуйг олж авсан гэлээ. Хаанаас яаж олж авсан бэ?

- Багш нараа тал тал руу тараагаад л ажил даалгаж өгсөн юм. Хүн нэг бүр өөрсдийн үүргээ сайн гүйцэтгэж хаягдал дугуй бүрийг зөөсөн. 

Одоо Булган суманд нэг ч хаягдал дугуй байхгүй болсон.

Тохижилтын ажлыг амжилттай хийх гол төлөвлөгөө нь юу байв?

Хамгийн гол нь өөрсдөдөө байгаа боломжиндоо тааруулан хүүхэд тоглох аюулгүй байдлыг хангаж, хүүхдийн сонирхолд таарсан, цэвэр үзэмжтэй, утга агуулгыг харуулсан тоглоомыг эхний ээлжид хийх төлөвлөгөөтэй байсан. Үүндээ ч хүрч чадлаа гэж бодож байна. Өөр нэмж хийх ажлууд нэлээн байгаа.

Тодруулбал?

Хүүхэд нэг бүр хүртэж тоглох жижиг явган тоглоом гулсуур шат савлуур гэх мэт нэлээдгүй олон ажил байна. 

Гадна тохижилтоос өөр ажлууд хийгдсэн үү?

- Одоогийн байдлаар анги танхимдаа тоглоомын тавиур хийж, ариун цэврийн өрөөний асуудлаа шийдсэн байна. 

Булган аймгийн зүгээс дэмжлэг үзүүлсэн зүйл бий юу?

- Үзүүлсэн. Бидэнд хөгжим техник ав гэж 2 сая төгрөг хандивласан. Үүнд бид их талархалтай хандаж байна. 9-р сарын 1-ний өдрийг маш гоё нээх бодолтой байна. 

Энэхүү ажлыг хичээлийн шинэ жилтэй холбогдуулан хийж байгаа юу? 

- Тийм ээ. 9-р сарын 1-ны өдрийн бэлтгэл ажил юм. Манай цэцэрлэг 150 хүүхэд хүлээж авах хүчин чадалтай. Хүүхдүүд маань цэцэрлэгтээ ирэхдээ баяр хөөрөөр дүүрэн байна гэдэгт бидний зүгээс итгэлтэй байна. 

Ярилцсанд баярлалаа. 

Хийгдсэн тохижилтын зургууд

 

А.Хишигдэлгэр

Эх сурвалж: Breakingnews.mn

 

 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (12)
  • Mash goe mundag saihan bna

  • Bolj bnshdee. Deedsuudiig bodvol huuhdiin tuluu hyamd tusur haydgl hemeeh zuiliig amiluulj chadsan bnaa. Amjilt husy. Ulam ihiig setgej goy bolgooroi

  • Дугуй нь хүүхдийн эрүүл мэндэд сөрөг нөлөө, харшил өгөх зүйлгүй. Өнөөгийн нөхцөл байдалд хөрөнгө мөнгөний бололцоо ямар билээ үүнийг бүгд мэдэж байгаа. Харин энэ хамт олон маш зөв шийдвэр гаргаж, дизайн загварыг шинэлэг хэлбэрээр хийсэн бүтээлч хамт олон байна. Танай цэцэрлэгийн бүтээлч хамт олонд баяр хүргэе, өшөө ихийг хийж бүтээгээрэй.

  • Сайн ажилсаг хамт олон байна шүү дээ

  • Одоо дугуй хэрэггүй арай ихдэж. Өөр байгалийн гаралтай юмаар хий, туйлшрах гээд байна.

  • sanaachlagatai hodolmorch hamt olon bna GEVCH ashiglagdsan haimran dugui huuhdiin eruul mehded mash muu baga nasni huuhded bur bolohgui mash hortoi amisgalin zamin ovchin,harshil tusah gmet uul ni tsever mod ashiglasan bol

  • Sain amjilt odoo stesteg jims mod butaa tarih suulgah heregtei bur goyo bolno. Ter eruul mended holooldog gesniig anhaarna biz amjilt husye

  • Ашиглагдсан энэ дугуй хуухдийн эруул мэндэд муу. Гэхдээ энэ хамт олонд баяр хургэе.

  • Ямар мундаг юм бэ? Та бүхний ажилд өндөр амжилт аүсье

  • Ямар хөөрхөн юм хийсэн юм вэ...хамт олонд нь амжилт хүсье

  • хэзээ бёнзин гаргаж авахын тэнэг юм зүүдэлдэг нөхөр үү.улаанбаатарын цэцрлэгүүд харж өөрдийн ажилдаа нэвтрүүлээч.хөдөөгийн хүмүүсээс дор залхуу байдаг.намар хэвээрээ л байдаг шүү

  • Уг нь энэ хаягдал дугуйнуудаас бензин гаргаж авсан бол сайн байсан юм.

Онцлох мэдээ